Үндэсний статистикийн хороо статистикийн мэдээ, мэдээлэл түгээх электрон самбарыг Төрийн ордны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын өмнө болон Засгийн газрын III байрны гуравдугаар давхарт байрлуулсан байна. Энэ мэдээллийн самбар нь мэдрэгчтэй, монгол хэлээр мэдээлэл авах боломжтой юм. Хүн амын тооллого, түүвэр судалгаа, статистикийн сар, улирал, жилийн мэдээллийг авч болох аж. Мөн өдөр тутмын үнэ ханш, гадаад худалдаа, цаг агаар, валютын ханш зэрэг мэдээллийн багтаамжтайгаар бүтээжээ.







0 Сэтгэгдэл