Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн ордонд өдөрт 70 сэтгүүлч нэвтэрнэ

Төрийн ордон руу сэтгүүлчдийг нэвтрүүлэх шинэ журмын талаар Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Золбаяр, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Монхоон, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Г.Лхагвасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Шинэ журам нь энэ сарын 18-наас эхлэн хэрэгжих бөгөөд өдөрт 70 сэтгүүлчийг Төрийн ордонд нэвтрүүлэхээр болжээ.  Ордонд нэвтрэх сэтгүүлчид байгууллага бүрт тогтоосон квотоор нэвтрэх юм байна. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагаас нэрийг нь хамгаалалтын албанд өгсөн тодорхой тооны сэтгүүлч Төрийн ордонд орж ажил үүргээ явуулах эрхтэй. Хэрэв дотогш орох үнэмлэхийг үрэгдүүлсэн тохиолдолд 20 мянган төгрөгийн торгууль төлж, хоёр сарын хугацаанд орох эрхээ хасуулах юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.