Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүү хар тамхины хэрэгт холбогдсон нь батлагдлаа

Монголчууд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймааны золиос болж, харь оронд шоронд хоригдох нь өдөр хоногоор нэмэгдэх боллоо. Манай иргэд өөрийн орны нутаг дэвсгэрээр дамжуулан мансууруулах бодис зөөвөрлөн БНХАУ руу нэвтрүүлэн “тээвэрлэгчдамжуулагч”- ийн үүрэг гүй цэтгэж, гадаадын гэмт бүлэг лэлүүдэд гишүүнээр элсэн, Малайз, Сингапур, Казахстан, БНХАУ-ын хооронд мансууруулах бодис зөөж яваад баригддаг. Гэмт бүлэглэлүүд ялангуяа, Малайз, Шиньжинь, Гуанжоу чиглэлээр тээвэрлэхдээ Тайланд, Вьетнам улсын иргэдээр мансууруулах бодис зөөлгөдөг байсан бол сүүлийн үед манайхныг энэ аюултай наймаандаа ашиглах нь идэвхжсэн. Учир нь манайхан бусад орны иргэдийг бодвол хар тамхины хэрэглээ багатай орны тоонд тооцогддог, тиймээс “бараа” нь замаасаа алга болохгүй байх баталгаа өндөр гэж тооцдог юм байх. Түүнээс гадна Монгол Улс харьцангуй тайван орон бөгөөд ангийн гаралтай зүйлээс өөр хууль бус зүйл орж ирэх нь ховор байдгийг ч наймаачид судалжээ.

Сүүлийн үед Монголын хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа сайжирснаар ангийн гаралтай эд зүйл Бээжинд очих нь ховор болсон гэж БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхан манай талд мэдэгдэж байсан гэнэ. Гэтэл сүүлийн үед хар тамхи Монголоор дамжуулан авчирч буй учраас золиосолжээмонголчуудын ачаа тээшийг сайтар шалгахад анхаарах болсон байна. Тиймээс манай олон иргэн энэ хууль бус зүйлд холбогдоод байгаа. Хил дамнуулан хар тамхи зөөвөрлөсөн гэмт хэргийн улмаас ОХУ, Казахстан, Унгар, Грек, Филиппин, Бангледеш, БНХАУ-д Монголын 36 иргэнийг саатуулан шалгаж буй тухай мэдээлэл өнгөрсөн хавар гарч байсан. Гэтэл хамгийн сүүлд ГХЯ-наас гаргасан мэдээллээр зөвхөн БНХАУ-д 17 хүн энэ төрлийн хэрэгт шалгуулж байна.

Хамгийн сүүлд буюу энэ оны аравдугаар сарын 27-нд манай улсын хоёр иргэн Малайзаас БНХАУ-аар дамжин өнгөрөхдөө зөөврийн компьютерийн цүнхэнд бага гүй хэмжээний герион авч явж байгаад баригдсан. Тэднийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хоёр оюутан гэж байсан ч тагнуулын байгууллагын ажилтнуудад ирсэн мэдээллээр дээрх мэдээлэл ташаа байжээ. Тэд цүнх нийхээ зөөлөвчтэй хэсэгт долоон кг орчим герион нууж авч явсан аж. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн долдугаар хэсгийн 347 дугаар зүйлд “50 гр-аас дээш хэмжээтэй герион зөөвөрлөх, боловсруулах гэмт хэрэгт холбогдсон этгээдэд хугацаагүй хорих, цаазаар авах ял ногдуулж, бүх өмчийг нь хураана” гэж заасан байдаг. Энэ үндэслэлээр нэг гэр бүлийн хоёр хүн баригдаад буй нь дээрх хоёр. Нэг нь буюу дүү 25 настай, А нь Улаанбаатарт хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Эгч 30 настай, А нь Засгийн газрын хэрэгжүүлэгч нэгэн агентлагт ажиллаж байгаад амралтаараа явж байгаад саатуулагдсан юм байна.

Бидэнд олдсон мэдээллээр дүү А-г нь хэдэн хүн “Орчуулга хийж өгөөч” хэмээн дагуулан явсан аж. Тэгээд цүнхтэй зүйл өгч, бусдад дамжуулуулсныхаа дараа хөлсөнд нь 1000 доллар өгсөн гэнэ. Ийм байдлаар 2-3 удаа аюултай “ачаа” зөөж мөнгөжсөн дүү нь эгчийгээ газар үзүүлнэ хэмээн дуудаж, мөн л цүнхтэй “брэнд” бараа зөөлгөснөөр тэдэнд “Бангкок Хилтон” кинонд гардаг эгч, дүү хоёрынх шиг хувь заяа ойрхон болчихоод байгаа юм. Тэд “Юу тээвэрлэж яваагаа мэдээгүй” хэмээн тайлбарлаж буй ч нотлох баримт нь авч явсан тээшнээс гарсан учраас яаж ч гуйж мөргөсөн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байгаа гэнэ. Тэд Дорнод аймгийн харьяат. Эцэг, эх нь тус аймагт амьдардаг юм байна. Хүүхдүүдээ ноцтой хэрэгт холбогдон, харь оронд саатуулагдаад байгааг тухай мэдээлсэн эцэг, эх нь Бээжинд оччихоод буй гэнэ. Гэвч тэтгэврийн хоёр хөгшин холбогдох байгуул лагад нь хүсэлт тавиад ч, ЭСЯ-ндаа хандаад ч хүүхдүүдтэй гээ уулзаж чадахгүй байгаа аж. Хууль зүй, дотоод хэр гийн сайд Ц.Нямдорж тэр гүүтэй тус яамны харьяа агентлагийнхан БНХАУ-ыг зорьсон бөгөөд тэднээр дамжуулан хүсэлтээ тавьж буй гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Г.БАЯСГАЛАНГИЙН ХҮҮ СААТУУЛАГДСАН НЬ ҮНЭН

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүү Бээжинд саатуулагдсан тухай зарим мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Бээжинд саяхан баригдсан дээрх хоёрын нэг гэх мэтээр дурдаж байсан юм. Энэ талаар Г.Баясгалан даргатай холбогдож тодруулахыг хүссэн боловч утсаа авсангүй. Прокурор болон тагнуулын байгууллагад ирсэн мэдээллээр Төрийн нарийн бичгийн даргын хүү саатуулагдсан нь үнэн аж. Тэрбээр Монголоор дамжуулан БНХАУ руу хар тамхи зөөлгөдөг хүмүүсийн “Ачаа хүнд дамжуулж өгөөч” гэсэн хүсэлтээр цүнхтэй зүйлийг нь авч явсан аж. Цагдаагийн байгууллагынхан “бараа” зөөлгөдөг зохион байгуулалттай бүлэглэлийн толгойлогч Хулан, Халиунаа нэртэй хүнийг Монголд саатуулаад буй бөгөөд тэдний золиосонд олон хүн хамрагдсаны нэг нь Г.Баясгалан даргын хүү гэнэ. Түүний талаарх мэдээллийг хууль хяналтын байгууллагынхан ихэд нууцалж байлаа.

Дашрамд дурдахад, Буянт-Ухаад Сөүлээс буусан онгоцоор өнгөрсөн долоо хоногт хоёр кг орчим герион авч явсан хоёр хүнийг саатуулсан тухай бид мэдээлсэн. 40 гаруй настай Э, охин Г-ынхаа хамт хууль бус бараа тээвэрлэж явсныг Олон улсын нисэх буудлын харуул хамгаалалтын албаныхан илрүүлсэн юм. Түүнийг илрүүлмэгц гааль, мэргэжлийн хяналтын байгууллагынхан бие биеэсээ өрсөн ноцтой хэрэг илрүүлсэн болох гэж хичээцгээж байв. Эцэг, охин хоёр мөн л хил дамжуулан хар тамхи зөөлгөдөг зохион байгуулалттай бүлэглэлийнхний золиос болоод байгаа бөгөөд “Бид юу зөөж байгаагаа мэдээгүй” гэх тайлбараа өгч буй гэсэн. Мэдсэн ч, мэдээгүй ч хууль бусаар хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис зохион байгуулалттайгаар нэвтрүүлсэн бол 20-25 жил хорих ялаар шийтгэхээр манай Эрүүгийн хуульд тусгасан байгаа.

Уг нь ГХЯ, УМБГ-ын ажилтнууд энэ төрлийн хэрэг удаа дараа гарч байгааг анхааруулж, мэдэгдэл гаргаж, мэдээлэл өгч байсан ч манайхан амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ухвар бодол, шуналаасаа болоод хэрэгт холбогдож байна. Хатуухан хэлэхэд мөнгөний төлөө эцэг, эхээ ч худалдахад бэлэн байжээ. Бидэнд олдсон мэдээллээр Буянт-Ухаагийн “Чингис хаан” нисэх буудалд баригдсан Г хэд хэдэн удаа энэ төрлийн ажил хийгээд, улмаар аавыгаа дагуулан явж хэрэгт холбогдоод буй гэнэ. Манайхан үнэхээр хар тамхи гэдгийг, хууль бус зүйл гэдгийг нь мэдээгүй байж явдаг гэж үү. Ийн мэдүүлж буй хүмүүсийн үгэнд бас итгэхэд бэрх. Хэрэв хууль бус зүйл биш байсан бол харилцаа холбоо, шуудангийн үйлчилгээ хөгжсөн энэ үед ачаа тээш хүргэдэг карго гэх үйлчилгээ байдгийг хүн бүр мэддэг, түүнийг ашигладаг. Үнэхээр хууль ёсны “брэнд”- ийн бараа юм бол каргогоор 50-200 доллар төлөөд яагаад явуулж болохгүй гэж. Заавал хүнээр, өндөр хөлс өгөөд зөөлгөж байна гэдэг нь нэгийг бодох асуудал.

Бидэнд олдсон мэдээллээр хар тамхи зөөлгөхийн тулд нэг хүнд дор хаяж 3500 доллар зарцуулдаг юм байна. Онгоцны зардал, тээвэрлүүлсний хөлс, зочид буудлын төлбөр энэ бүгдэд багтдаг. Тээвэрлүүлээд “бараа” очих ёстой эзэндээ хүрсний дараа банкны мөнгөн гуйвуулгын “Вестерн Юнион” гэх зэрэг үйлчилгээг ашиглан дээр өгүүлсэн Хулан, Халиунаа мэтийн зохион байгуулагч руу шилжүүлдэг юм байна. Зохион байгуулагчид нь мөнгийг нь тээвэрлэгчдэдээ тараан олгодог аж. Монголчууд хар тамхи зөөвөрлөсөн хэрэг ямар хор уршигтайг Л.Байгалмаагийн хэргээс сайн мэддэг болсон баймаар.


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.