“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугаарын дээжийг БОАЖЯ-нд хүлээлгэн өгөх ёслолы өчигдөр Төрийн ордонд боллоо. УИХ-ын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам хамтран уг тусгай дугаарыг гаргасан. Энэхүү ботид Монгол Улс нэгдэн орсон байгаль орчинтой холбогдолтой олон улсын 13 конвенци, пртоколыг эмхтгэн оруулсан юм. Нийт 46 хуудас бүхий энэхүү ботийг гаргахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Нидерландын вант Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын БОАЖЯ-нд хэрэгжүүлж байгаа “Байгаль орчны засаглалыг бэхжүүлэх” төслийн баг, Гадаад харилцааны яамны Гэрээ эрх зүйн газрын ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлэв гэж УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.







0 Сэтгэгдэл