Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн музей энэ сарын 12-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

 Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн тан хим буюу өргөтгөлийн доод давхарт Төрийн музей байрладгийг иргэд тэр бүр мэдэхгүй биз ээ. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор анх ийм музей байгуулах шийд вэр гарсан байдаг. Өнгөрсөн онд Байн гын ажиллагаатай пар ламент үүссэний 20 жи лийн ойгоор уг музейн нэг хэсгийг ашиг лалтад оруулж байсан юм. Тэгвэл Төрийн музейг бүтнээр нь нээхэд бэлэн болжээ. Энэ сарын 12-нд Үндсэн хууль ба талсны 20 жилийн ойг угтаж Төрийн музейг албан ёсоор нээх юм байна. Үүнийг улсын хэмжээний музейн стандарт, бүтэц, зохион байгуулалтаар байгуулсан учир сан хөмрөгч, бүртгэл мэдээллийн санч, арга зүйч, эрдэм шинжилгээний ажилтан, тайлбарлагч гэх мэт орон тоо бүрэн. Нийт 15 ажилтантай аж. Парламент, Гүйцэтгэх болон Шүүх засаглал, Монгол төр ёсны түүхэн уламжлалын гэсэн үндсэн дөрөв, Үндсэн хуулийн 20 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн гэсэн нийт таван тан химаас Төрийн музей бүрддэг юм байна.

Мэдээж төрийнхөө түүхийг олон нийтэд таниулан сурталчлах нь музейн зорилго. Гэтэл энэ сарын 12-нд нээлтээ хийх Төрийн музей ард түмэнд хаалттай байх нь. Улсын онцгой объект болох Төрийн ордонд байрладаг учир дуртай нэгэн нь орж, гараад байх боломжгүй. Музей иргэдэд нээлттэй байх учиртай байдаг, гэтэл Төрийн ордон өөрийн дэг журамтай. Гол зөрчил энд буй аж. Тиймээс хууль эрх зүйн орчныг өөрчилтөл Төрийн музей иргэдэд “хөл хориотой” газрын нэг болж байна. Аз таарч, Ордонд нэвтрэн, танилцах виз авсан иргэн л төрийнхөө түүхийг сонирхох эрхтэй. Төрийн түүхийг харуулсан музей учир тэнд холбогдох баримт бичиг, тушаал, шийдвэрүүд бий. 1924 монголчууд анхныхаа Үндсэн хуулийг баталсан. Тэгвэл 1940, 1960 оны Үндсэн хууль баталсны дараа Төрийн сүлдийг өөрчилжээ.

Улмаар Төрийн тамганы загварыг ч өөрчилсөн байна. Тэдгээр тамгыг Төрийн музейгээс харж болно. Мөн улс төрийн нэрт зүтгэлтэн, төр улсыг тэргүүлж явсан эрхмүүдийн эд хэрэглэлээс ч танилцуулжээ. Одоогийн УИХын дарга Д.Дэмбэрэлийн 2000- 2008 онд ярьж байсан гар утас үзмэрийн нэг. Төр, нийгмийн зүтгэлтнүүдийн түүхийг харуулах учир үзмэрээ цуглуулахдаа хувь хүнд ханддагаараа онцлог хэмээн тус музейн аргазүйч, эрдэм шинжилгээний ажилтан Ш.Тогтохбаяр өгүүлсэн юм. Удахгүй нээлтээ хийх Төрийн музейн эрхлэгч Н.Оюунтөгсөөс зарим зүйл тодрууллаа.

-Музей хэчнээн үзмэртэй вэ. Бусад музейгээс ялгарах онцлог нь юу бол?

-XXI зуунд нээгдэж буй музей учраас цахим үзмэрээрээ онцлог. Анх Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 16 сэдвээр анх цахим үзмэр хийсэн. Үүн дээр 2000 орчим бодит үзмэр нэмэгдэнэ. 2010 онд гарсан Засгийн газрын 30 дугаар тогтоолын дагуу улсын хэмжээнд байдаг 593 ширхэг хосгүй үнэтэй үзмэрийн 278-ыг манайх хадгалж байна. XIII, XIV зууны үеийн Монголын хаадын хэрэглэж байсан зоос, XIV зууны үеийн археологийн олдвор, Маршал Х.Чойбалсаны бунхнаас гарсан эд, хэрэглэл зэрэг үнэтэй үзмэр бий.

-Төрийн ордонд байрладаг учир уг музейг иргэдэд үзүүлэхэд хүндрэлтэй байгаа юм билээ. Хэзээнээс нээлттэй болох вэ?

-Анх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төр засгийн үйлчилгээ, аж ахуйн газрын дэргэд манай музейг байгуулсан ч 2009 онд харьяалал маань Үндэсний музейд шилжсэн. Удирдлага нь гадна, байгууллага нь Төрийн ордонд болохоор Төрийн ордны хууль жаягт нийцүүлж ажиллах болдог гэх мэтээр асуудал байна. Холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулсны дараа Чингис хааны хөшөөний хажуугийн буюу урд хаалгаар иргэдэд үйлчлэх боломж бүрдэнэ.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.