Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн департаментын Интернет сайтад хэн бугай ч зочилж болно

     Оросын дурын иргэн өчигдрөөс эхлэн АНУ-ын Төрийн департаментын шинэ Интернет сайтад зочилж тус улсын гадаад бодлоготой холбогдуулан саналаа хэлэх боломжтой болжээ. Ийм сайт бий болсон тухай Төрийн нарийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон зарласан байна. Түүний өгүүлснээс үзвэл шинэ интернет сайт нь Орос, Америкийн ард түмний хооронд яриа хөөрөө өрнүүлэх өвөрмөц форум бий болгох үүднээс мэдлээллийн технологийн боломжийг ашиглах боломж олгож буй юм байна.

    Шинэ сайт бас дэлхий дахины интернет ашиглагчидтай “эргэх холбоо” тогтоох Төрийн департаментын боломжийг өргөжүүлж буй ажээ. Ямар ч орны иргэн уг сайтад нэвтэрч болох гэнэ. Клинтоны ярьснаас үзвэл хүмүүс АНУ-ын гадаад бодлогыг хэрхэн төсөөлдөг хийгээд тэр талаар ямар үзэл бодолтой байдгаа илэрхийлэх боломжтой, үүнд үндэслэн “саналын карт” бий болгох юм байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон энэ сарын 18-19-нд Москвад айлчлах бөгөөд айлчлалынхаа хүрээнд зуучлагч дөрвийн төлөөлөгчидтэй Ойрхи Дорнодын зохицуулалтын хэтийн төлөвийн талаар ярилцах юм. Энэ талаархи яриа мэтгэлцээнд НҮБын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Европын Зөвлөлийн олон улсын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Кэтрин Эштон нар оролцоно. Хиллари Клинтон мөн Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзаж стратегийн давшилтын зэвсгийн тухай шинэ гэрээ байгуулахтай холбоотой асуудлаар ярилцах юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.