Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байж чадахгүй байна

Манай төрийн албанд маапаантай юм их бий гэлцдэг. Төрийн албаны тухай хууль гаргаж, Төрийн албаны зөвлөл (ТАЗ) гэх байгуулага бий болгоод түүнийг цэгцлэх гэж оролдоод л байна. Нийслэлийн есөн дүүрэгт төрийн алба хаагчийн хэрэгцээ, хангалт ямар байгааг тус Зөвлөл шалгасан байна. Энэ ажилд ТАЗ-ийн 11, нийслэлийн салбар зөвлөлийн найман хүн оролцож, 1070 орчим алба хаагч шалгалтад хамрагджээ.

Шалгалтын дүнг ТАЗ-ийн өргөтгөсөн хурлаар өчигдөр хэлэлцлээ. Нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга гэж халаа сэлгээнд нэлээн өртдөг алба байдаг юм байна. 1995 оноос 2010 оны эхний гурван сарыг хамарсан судалгаанаас үзвэл энэ албан тушаалд ажиллагчийг 4-8 удаа соль сон байв гэнэ. “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчим дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын даргын албын хувьд ихээхэн зөрчигдөж байдаг аж. Түүнээс гадна эдгээр дарга нар бүгд удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй, гуравт нь л нийслэлийн салбар зөвлөл дүгнэлт гаргасан байж.

Тиймээс тэднийг албан тушаалаас нь чөлөөлж, энэ оны зургадугаар сард багтаан сонгон шалгаруулж, томилохыг Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөлд даалгасан байна. Тамгын газрын дарга нараас гадна сонгон шалгаруулалтад ороогүй ажилтан дүүрэг тус бүрт 3-8 байгаа аж. Түүнчлэн төрийн захиргааны албан тушаалд журам зөрчин томилогдоод ажиллаж байгаа 44 хүнийг мөн ажлаас нь чө лөөлж, “онгойсон” орон тоог дөрөвдүгээр сард багтаан нө- хөх шаардлагатай гэж үзсэн байна. Ийм зөрчил Багахангай, Сонгинохайрхан, Чингэлтэй дүү- рэгт байхгүй байжээ.

Мэргэжлийн шалгалт өгөө- гүй 105 хүнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон найман (Багахангайгаас бусад) дүүргийн Тамгын газрын даргын тушаалыг ирэх сарын 1-ний дотор хүчингүй болгож, тэдний оронд зохих хууль журмын дагуу томилгоо хийхийг Нийслэлийн салбар зөвлөлд үүрэг болгосон байна. Төрийн захиргааны албан тушаалд анх орох хүмүүсээс 2009 оны тавдугаар сард ТАЗ мэргэжлийн шалгалт авсан юм. Үүнд хамгийн өндөр оноо авсан 208 иргэнийг хэрхэн томилсон байдлыг үзвэл Багануур, Багахангай дүүрэгт тус бүр тав, Баянгол дүүрэгт 34, Баянзүрх дүүрэгт 24, Налайх дүүрэгт ес, Сүхбаатар дүүрэгт 10, Сонгинохайрхан дүүрэгт 20, Чингэлтэй дүүрэгт 21, Хан-Уул дүүрэгт 13, нийтдээ 141 хүнийг ажилд томилсон байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.