Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн албан хаагчид монгол бичгээр өрсөлдөв

Ерөнхийлөгчийн ивээл дор болсон “Үндэсний бичиг соёл”-ын өдрийн хүрээнд төрийн албан хаагчдын дунд Монгол бичгийн анхдугаар олимпиад явуулж дүнгээ гаргалаа. Төрийн албан хаагчдын дунд зохион явуулсан ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит Монгол бичгийн анхдугаар олимпиадад монгол бичгээ хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх ариун үйлсийг бүтээж яваа олон хүмүүс оролцож өөрийн мэдлэг чадвараа сорив. Уралдаанд Нийслэлийн боловсролын газар,  НЦЕГ, Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, БТСГ, СБД-ийн цагдаагийн хэлтэс, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс, Төмөр замын удирдах газар, 49-р сургууль, Чингэлтэй дүүргийн 24-р сургууль, МУИС-ийн МХСС,Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, Зэвсэгт хүчний 013 анги зэрэг 15 байгууллага, хөдөө орон нутгаас Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Багануур, Орхон, Налайх дүүргийн 10 гаруй багууллагын нийт 90 гаруй бүтээл иржээ. Тэмцээний дүн гарахад I байрт Налайх дүүргийн Голомот цогцолбор сургуулийн технологийн багш Г.Батнасан, удаах байрт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын англи хэлний багш Х.Мөнхжаргал, Төв аймгийн Батсүмбэр ёумын англи хэлний багш Рэнцэндорж нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гардав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.