Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн албаны зөвлөл хүчирхийллийн эсрэг аянд хүчээ нэгтгэлээ

Монгол орон даяар өрнүүлж буй ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!уриатай жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аянд Төрийн албаны зөвлөлийнхөн нэгдлээ. Улмаар Төрийн албаны зөвлөлөөс иргэдэд хандаж, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, айдасгүй, амар амгалан орчинг бий болгоход дуу хоолойгоо нэгтгэхийг уриаллаа. Дэлхийн 187 улс 1991 оноос жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл нэг уриа, нэгдмэл зорилгын дор тэмдэглэж ирсэн билээ. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендерт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх зорилготой энэхүү аянд Монгол Улс 1997 оноос нэгдэн орсон байдаг. Түүнчлэн энэ удаа дэлхий нийтээрээ өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО жендерт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор нэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу “Ковид-19” халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы энэ цаг үед Монгол Улсын Ерөнхий сайд, Жендерийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Засгийн газрын гишүүд танхимаараа нэгдэж байгаагаа мэдэгдээд өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт хүчирхийлэл айдасгүй, амар амгалан орчинг бий болгохын төлөө хамтран ажиллахыг уриалсан билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.