Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төмөр замын шуурхай бүлгийнхэн цахимаар хуралдлаа

“Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан төмөр замын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангах  зорилгоор “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Шуурхай бүлгийнхэн цахимаар хуралдав. Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ үеэр “УБТЗ” хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болгов. Тухайлбал, өртөөдөд аюултай хог хаягдлыг устгах асуудлаар аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас зөвлөгөө авч хэрэгжүүлэхийг даалгажээ. Үүнээс гадна ажлын байр сэлгэн ажиллах ажилчдад тухайн өртөө, зөрлөгийн техник захирамжийн актыг сайтар танилцуулах чиглэл өгөв. Тус нийгэмлэгийн ажлын хэсгээс танилцуулснаар уржигдрын байдлаар Төмөр замын ажилтан 15 956 хүнээс 15 928 нь шинжилгээнд хамрагджээ. Хөдөө, орон нутаг руу явсан, эмчлүүлж байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хорионд байгаа зэрэг шалтгаанаар 28 хүн хамрагдаагүй байна. Төмөр замын 1564 ажлын байр, 58 555 ам метр талбай, мэргэжлийн байгууллагын 52 ажлын байр, 6468 ам метр талбай, зөөврийн 182 зүтгүүр, ачааны 894 зүтгүүр, сэлгээний 181 зүтгүүр, гэрээт байгууллагаар 184 галт тэрэг, 9285  вагон, чингэлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.