Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төмөр замын цагдаагийн хэлтсийн даргыг өөрчлөв

Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөл уржигдар хуралдаж, зарим газар, хэлтсийн даргыг өөрчилж, томилжээ. Уг хурлаар Нийгмийн хэв журам хамгаалах газрын дэд даргаар ажиллаж байсан, хурандаа Ц.Энхсайханыг Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн даргаар томилжээ. Тэрбээр НХЖХГ-т ирэхээсээ өмнө тус хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. ЦЕГ-ын даргын баталсан шинэ бүтэц орон тоогоор НХЖХГ-т дэд даргын орон тоо үгүй болж байгаа гэнэ.

Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Санжийг Банк, дипломат байгууллагын хамгаалалтын хэлтсийн даргаар томилсон байна. Уг хэлтсийн дарга асан, хурандаа Д.Батжаргал өнгөрсөн есдүгээр сард ОХУд суралцахаар явсан тул түүнийг ЦЕГ-ын Тусгай тасгийн дэд дарга түр орлож байсан аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.