Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төмөр замчид цалингаа нэмүүлэхийг шаардаж байна

Өнөөдөр олон улсын төмөр замчдын өдөр билээ. Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбоодоос  өнгөрөгч 4-р сарын 8-ны өдөр УБТЗ-ын дарга В.Отгондэмбэрэлд өгсөн төмөр замчдын цалин хөлсийг нэмэхийг шаардсан  шаардлагынхаа талаархи мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

Энэхүү шаардлагын тухайд Монгол улсын хэмжээнд өгч байгаа цалин ахуй хангамжаараа дээгүүр жагсаалтад орж байсан төмөр зам сүүлийн үед ажилчидаа банкны өр зээлийн барьцаанд оруулаад удаж байна.

Жишээ нь Улаанбаатар дахь Татах хэсэг 1131 хүнтэйгээс 710 хүн "Хас" банкны. Улаанбаатар дахь Вагон депо 1400 хүнээс 870 хүн "Хас", "Голомт", "Cap шинэ" банк бус санхүүгийн байгууллагын, Дохиолол холбооны 2-р анги 214 хүнтэйгээс 189 хүн "Хас", "ХААН", "ХХБ", "Хадгаламж", "Голомт" банкны. Улаанбаатар өртөө 302 хүнтэйгээс 96 хүн "ХХБ"-ны цалингийн зээлтэи байна.

Төмөр замчид зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа учир сүүлийн үед цалин нэмэгдүүлэх талаар ҮЭ-ийн байгууллагад шахалт үзүүпж цалин нэмэхгүй бол ажил хаялтанд оролцоход ч бэлэн байгаагаа илэрхийлж байна.

Иймд дараах шаардлагьн тавьж байна.
1. Төмөр замчдын үндсэн цалинг 2010 оны тавдугаар сарын 01-ний дотор 15 хүвиар нэмэгдүүлэх
2.  Монгол улсын Засгийн газар багш, эмч болон төрийн албан хаагчдын цааш дахин нэмсэн тохиопдолд төмөр замчдын цалин нэмэх асуудлыг УБТЗ-ын захиргаа, МТЗ-ын ҮЭ-ийн холбоо эргэж авч үзэх
3. ОХУ-ын мэргэжилтнүүдийн цалин, ахуй хангамжийн талаар нууц байдалд байгаа гэрээ хэлэлцээрүүдийг төмөр замчдад ил болгох.
4. "Жемнет" компанитай хийсэн гэрээг цуцлах.
Мөн Монголын төмөр замын харъяа “РэйлКом” компани нь гадаад дотоодын интернетийн бүхий л үйлчилгээг явуулж ирсэн. Гэтэл энэ компанийн явуулдаг үйлчилгээг 2009 оны сүүлчээр хувийн “Жэмнэт” компанид шилжүүлснээр төмөр замд жилдээ орж ирдэг 10 гаруй тэрбум төгрөг, цэвэр ашгиас орж ирдэг 3 тэрбум гаруй төгрөгийн мөнгийг хувийн компани руу  шилжүүлж байна гэж үзэж байгаагаа хэллээ. Мөн “РэйлКом”  компани нь 2010 оны 1-р улиралд 642 сая төгрөгийн алдагдалтай гарсан.  Энэ нь төмөр замчдын нуруун дээр маш их дарамт болж ирж байгааг хэлж байлаа.

 

Энэхүү дээрхи шаардлагын хариуг 2010 оны дөрөвдүгээр сарын 23-ны дотор бичгээр ирүүлэхийг хүссэн бөгөөд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн хүрээнд тэмцэл хийхээ хариуцлагатаигаар мэдэгдэж байна гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.