Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төв цэнгэлдэхэд “ОНЦ БАЙДАЛ” ЗАРЛАВ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрныг өчигдөр цагдаагийнхан хамгаалалтад авч дэргэдүүр нь явах автомашинуудыг зогсоон шалгаж байв. Цагдаагийн ажилтнууд бамбай, дуулга, бороохойгоор, цэргүүд АКМ буугаа барин Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд хамгаалалтад зогссон байв.

Улмаар Төв цэнгэлдэх хүрээлэн дотор болж буй “Эмх замбараагүй байдал”-ыг цаг даагийнхан журамлаж байв. Энэ үеэр цагдаагийнхан байлдааны зориулалттай хуягт автомашин, өндөр даралтын ус шүршигч автомашинаа хэ рэг лэж байв. Тэнд хэвлэл мэдээллийнхнийг дотогш нэвтрүүлэхгүй байсан бөгөөд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал “Энэ бол ээлжит сургалт дадлага. Цагдаагийн байгууллага ийм сургалт дадлагыг байнга хийж байдаг. Энэ удаагийн сургалт, дадлага болзошгүй байгалийн гамшгийн үед цагдаагийн байгууллага хэрхэн ажиллах талаарх дадлага юм. Ойрын үед дэлхийн олон оронд газар хөдөлж, олон хүний амь нас үрэгдэж байна. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, иргэдийг хэрхэн аврах ажиллагаа юм. Нийтийг хамарсан гамшиг, осол, газар хөдлөлтийн үед цагдаагийн байгууллага, онц гой байдал, Зэвсэгт хүчин бо лон мэргэжлийн бусад байгууллагатай хамтран ажиллах, нийгмийн дэг журам сахиулах төлөвлөгөөт сургалт, дадлагыг ийнхүү зохион байгуулж байна.

Энэ ажиллагаанд Нийслэлийн цагдаагийн газар, хэл тэс, Онцгой байдал болон мэргэжлийн бусад байгууллагын алба хаагчид оролцож байна” гэлээ. Гэхдээ зарим хүмүүс уг үзүүлэх сургуулийг энэ сарын 11-нд болох жагсаал цуглааны үеэр 2008 оны долдугаар сарын 1-нийх шиг эмх замбараагүй байдал үүсч болзошгүй гэсэн үүднээс хийж байгаа байх гэж таамаглаж байлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.