Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төв Африкийн улсад мөхөх аюул тулгарчээ

Эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй дэлхий гаригийн хөрснөөс арчигдахгүйн тулд үндэстнийхээ ёс заншил, хэл соёлоо дээдэлж, түүхээ сайн мэдэх хэрэгтэй гэдэг. Түүхээ мэдэхгүй хүн сармагчин лугаа ч хэмээдэг. Тэгвэл өвчин, ядуурлын улмаас Төв Африкийн бүгд найрамдах улс мөхөх аюулд хүрсэн тухай дэлхийн эрдэмтэд судалгаагаар нотолжээ. Хар тивийн бусад оронтой харьцуулахад тус улсын хүн амд мөхөх аюул дөрөв дахин их нүүрлээд байгаа аж.

Зөвхөн энэ оны байдлаар өвчний улмаас тус улсын хүн амын зургаан хувь нь үгүй болсон байна. АНУ-ын Берклигийн хүний эрхийн их сургуулийн эрдэмтэд Африк тивийн бусад оронтой тус улсыг харьцуулан судлахад ийм дүн гарсныг онцолжээ. Сар бүр 1000 хүн тутмын тав нь өвчний улмаас нас барж байгаа бол хүн амын дундаж наслалт 44 байгаа юм. Тэгвэл тус тивийн бусад оронд энэ тоо 1:1000 байна.

Судан, Чад, Конго, Камерунтай хил залгаа оршдог энэ улс дөрвөн сая хүн амтай. Нийслэл Бангид сая гаруй нь амьдардаг. Францын колоничлолоос 1960 онд гарсан тус улс төрийн эргэлт байнга гардгаараа алдартай.

Зөвхөн 1996 онд л гэхэд 11 удаагийн төрийн эргэлтийн улмаас үймээн самуун гарч байжээ. 2002-2003 онд иргэний дайны улмаас багагүй хохирол амссан юм.

Ж.Эрдэнэ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.