Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор байгуулна

Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн удирдлагууд 2010 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж “Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор”-ын төслийн талаар танилцууллаа. Уг цогцолбор нь хотын 0 цэгээс 40 км, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас засмал замаар 24 км, Хөшигтийн хөндийд баригдах шинэ онгоцны буудлаас 30 км-ийн зайд байрлалтай.
Палеонтологийн музей, Хүннү судлалын музей, ХХ зууны монголчууд-Галерей, Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв музей, Эзэн Чингисийн музей, соёлын музей, спортын талбай, автомашины гараж, зогсоол, үйлчилгээний төв, захиргааны барилга, зочид буудал зэрэг 11 байгууламжтай байх юм.
“Энэ цогцолбор бий болсноор гадаадын төдийгүй дотоодын аялал жуулчлал хөгжих таатай нөхцөл бүрдэнэ. Монгол судлал, ялангуяа, хүн төрөлхтний түүхэнд нүүдэлчдийн эзлэх байр суурийг судлахад үнэтэй хувь нэмэр оруулах судалгаа шинжилгээний маш том төв байх болно” гэж ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин онцоллоо.
 Түүх, соёлын том, сайхан төв байгуулах санал, санаачилгыг Ерөнхий сайд дэмжиж байгаагаа илэрхийлээд музейд дэлгэн харуулах соёлын өв, үзмэрүүд улсын хамгаалалтад байх учиртай. Иймээс төр, засаг тодорхой дэмжлэг үзүүлнэ гэв.
Тэрбээр “Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор” хувьцаат компани байгуулж Хөрөнгийн биржид хувьцааг нь арилжих боломжийг судлахыг ШУА-ийн удирдлагуудад зөвлөлөө. 2011 онд төв Азид нүүдэлчдийн анхны төр улс байгуулагдсаны 2220 жил, 2012 онд Эзэн богд Чингис хааны сүүдэр тохиосны 850 жилийн ой тохиох юм. “Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор”-ын эхний шатны ажлыг 2010-2012 онд, хоёрдугаар шатыг 2013-2015 онд гүйцэтгэж дуусахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.