Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ТӨВ АЗИЙН КУВЕЙТ” БУЮУ МОНГОЛЫН ХҮЛЭЭЛТ

Дэлхийн хамгийн “муухай” хотыг шалгаруулбал Улаанбаатар л лав нэлээд дээгүүр цохих байх гэж Питер Фостер www. telegraph.co.uk цахим хуудсанд бичсэн нийтлэлдээ онцолжээ. Гэхдээ тэрбээр Монголын нийслэлийг гутаах гэсэнгүй, харин уул уурхай дагасан их хү- лээлт энэ хотыг хэрхэн шинээр босгохыг тэмдэглэсэн байна.

Манай орны эдийн засаг огцом өсөж, хүмүүсийн амьжиргааны түвшин ч гэрлийн хурдаар дээшлэх тухай мэргэжилтнүүд зөгнөсөөр. Дээд зэрэглэлийн “Louis Vuitton”, “Armani” зэрэг брэнд Улаанбаатарт салбараа нээсэн нь ч алсыг харсан хэрэг гэдгийг Питер Фостер бичжээ. Ашигт малтмалын асар их нөөцтэй Монгол орныг гадаадын хөрөнгө оруулагчид “Төв Азийн Кувейт” хэмээн нэрлэх болж. “Олон арван жилийн турш гадаадын хөрөнгө оруулагчид Монголын баялаг говьд нүдээ унагаж ирсэн. Гэхдээ авлига, улс төрийн тогтворгүй байдал зэргээс болж зайгаа барьж байлаа.

Харин одоо байдал өөр болсон. Монголын эрх баригчид 68 хувийн татвараа цуцлах шийдвэр гаргасан. Мөн Оюутолгойн гэрээг байгуулсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж байна” гэж Питер Фостер тэмдэглэжээ. Оюутолгой, Тавантолгойгоо ашиглаж эхэлснээр Монголын эдийн засаг үсрэнгүй хөгжих тухай мэргэжилтнүүд хэлж буй. Зөвхөн Оюутолгойн үйлдвэрлэл эхэлснээр манай улсын экспортын хэмжээ 2-2.5 тэрбум доллараар нэмэгдэж, гадаад валютын нөөц энэ хэмжээгээр тэлэх юм. Монгол Улс 1998 онд 150 орчим сая долларын эрдэс баялгийг экспортолж байсан бол 2008 онд энэ хэмжээ 10 дахин нэмэгдэж, 1.5 тэрбум долларт хүрсэн. Харин 2014 он гэхэд ашигт малтмалын экспортын орлого гурван тэрбум доллараас давахаар байна. Уурхайн ажил эхэлсний дараа улсын төсөвт  жилдээ 580 гаруй сая долларын татварын орлого төвлөрнө гэсэн тооцоо ч бий.

Ер нь Оюутолгойн төслөөс инийт 29 тэрбум долларын орлого оло – хоор байгаагийн 59 хувийг мон – голчууд хүртэх юм. Үүний 9.9 тэрбум нь Монголын талын 34 хувьд ногдох ногдол ашиг, 19.2 тэрбум нь татварын байдлаар бидний халаасанд орох аж. Харин Тавантолгойн төслийн нарийн ширийн асуудлыг тооцоолоогүй байгаа тул хэр хэмжээний мөнгөний уурхай болохыг мэдэхгүй. Ямар ч байсан Оюутолгойгоос дутахааргүй зузаан хэтэвч болно гэж мэргэжилтнүүд хэлдэг. Энэ хоёр “толгойг” дагаад дэд бүтэц хөгжиж, говийн амьдрал цэцэглэнэ. Монголын эдийн засаг тэлж, монголчуудын амьжиргаа дээшилнэ. Оюутолгойн уурхайн барилга, байгууламжийн ажилд энэ жилдээ 758 сая доллар зарцуулахаар “Айвенхоу Майнз” төсөвлөсөн.

Энэ бол хөрөнгө оруулалтын эхний хүчтэй давалгаа. Монголчууд энэ мөн – гөөр цалинжиж, Монголын ком – паниуд бараа, бүтээгдэхүүнээ борлуулж чадвал Оюутолгойн жинхэнэ үр шимийг үйлдвэрлэл нь эхлэхээс өмнө хүртэх боломжтой. Эдүгээ “Оюу Толгой” компани 2000 гаруй ханган нийлүүлэгчтэй гэж байгаа. Энэ тоо цаашид өсөх нь гарцаагүй бөгөөд эдгээр компанийн амьжиргаа ч Оюутолгойн бүтээн байгуулалтыг дагаад дээшлэх нь лавтай. “Монгол Улс ирэх 10 жилд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх магадлалтай. ДНБ-ий өсөлтийн хувиараа өнгөрсөн арван жилд Хятадыг хүртэл ардаа орхисон Катар улсаас ч илүү гарч мэднэ” гэж “Голомт” банкны гүйцэтгэх захи рал Жон Финиган онцолж байсан. Түүний хэлсэнтэй олон хүн санал нийлж байгаа юм.

Ирэх 10 жилийн хугацаанд Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж мэднэ. Азийн дараагийн бар болох ирээдүй бүхий “Монголын чоно”-ын эдийн засаг 2014 он гэхэд хоёр дахин томрох төлөвтэй хэмээн “Renaissance Capital”-ын стратегич Роланд Наш тэмдэглэсэн билээ. Одоо энэ компани Монголд салбараа нээчихсэн. Үсрэнгүй дэвшилд хүрэх монголчуудын хүсэл, тэмүүлэл биелэхэд ойрхон болсныг мэргэжилтнүүд хэлж байна. Үүнийг мэдэж буй гаднынхан ч өргөжин тэлэх Монголын зах зээлийг түшиглэн нүүж ирцгээж байх шиг.

Харин дотоодын компаниуд хэр идэвхтэй байна вэ? Монголын эдийн засгийн гол зүтгүүр ойрын хэдэн жилдээ л лав уул уурхай байх тухай хүн бүр хэлж байна. Дэлхийн хэмжээний Оюутолгойн төсөл хэрэгжиж эхэллээ. Тавантолгойн асуудал ч удахгүй шийдэгдэх төлөвтэй. Ийм үед монголчууд маань сэргэлэн байж, өсөн нэмэгдэх эрэлт, хэрэгцээгээ өөрсдөө хангах чадалтай болбол үсрэнгүй хөгжилд хүрч чадах болов уу.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.