Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төвд нохой “шинэ хятадын” бэлэг тэмдэг

Хятадад баян чинээлгээ харуулахад тансаг сууц, спорт загварын ганган машинтай байх хангалттай биш гэнэ. Баян хүнд арслан шиг сүр бараатай төвд нохой (Tibetan mastiff ) заавал байх хэрэгтэй аж. Цагтаа гэрийн тэжээвэр амьтныг хөрөнгөтний маяглал хэмээн үзэн хориглож байсан коммунист Хятадад одоо байдал эсрэгээр эргэж,өөрсдийн хөрөнгөтнүүдтэй болсон төдийгүй баян тарганаа гайхуулан элдэв амьтан түүний дотор Төвд банхар тэжээх моод дэлгэрчээ. Үнэтэй тусмаа сайн гэнэ. Хятадын шинэ баячуудын нэг Суй Хуэй Жэн 20 гаруй төвд нохойтой бөгөөд нохдын байр барихад зориулан 43.000 доллар зарцуулжээ. Тэрбээр сүүлийн зургаан жил дараалан Бээжинд болсон Төвд нохойн үзэсгэлэн яармагт оролцсон агаад “King” дуудлагатай нохой нь 40.000 доллар хүч байсан удаатай гэнэ. Нохой үржүүлгийн газрууд сайн үүлдрийн төвд нохойг 100.000 гаруй доллараар худалдан авах тохиолдол байдаг гэнэ.
Америкийн төвд нохойн нийгэмлэгийн тэргүүн Марта Фелтштейн “Хурдан морь, алмааз эрдэнэ цуглуулдаг хүмүүсийг би ойлгодог. Гэтэл харьцангуй богино насалдаг, тийм ч ховор биш үүлдрийн нохойнд хагас сая доллар зарцуулж байгаа хүмүүсийг ойлгоход бэрхтэй. АНУ-д төвд нохойн гөлгийг ердөө хэдэн зуухан доллараар худалдаад авч болно” гэсэн байна. “China daily” сонинд бичсэнээр өнгөрсөн жил нэгэн баян хатагтай цэвэр үүлдрийн төвд нохойг хагас сая доллараар худалдан авч, түүнийгээ нисэх буудлаас авчруулахаар тансаг машины цуваа илгээж байсан гэнэ. Цуваанд нь зөвхөн “Бенз” маркийн машин 30 байсан аж. Шинэ орос гэдэг шиг “Шинэ хятад”-ын дүр төрх. Хятадад баячуудад зориулсан тансаг хэрэглээний зах зээл, түүнийг дагнасан бизнес эрчтэй хөгжиж байгаагын нэг тод илрэл нь төвд нохой болж байх байна. Хятадын саятнуудын тоо 825.000 мянгад хүрч, “Синьхуа” агентлагын албаны хүний мэдээлснээр “Үзэсгэлэнтэй залуу, эхнэр, Lamborghini машин, төвд нохой тэдний хэн болохыг товч бөгөөд тодорхой илэрхийлдэг” гэжээ. Хятадын баячууд төвд ноходдоо “Бурхан”, “Хунтайж” гэх мэт нэр өгдөг төдийгүй Америоийн тэрбумтан Уоррен Баффеттай адил нэртэй нохой ч байна. Гэхдээ ганцын зэрэг төвд нохойтой байх хангалттай биш гэнэ. Дунджаар 20 орчим нохойтой, тэдэндээ зориулсан тусгай байр, үйлчилгээтэй болж байж баян тансаг хүнд тооцогдох учиртай гэнэ. 
Хятадын уламжлалт домгоор аз авчирдаг гэх арслантай дүр төрхийн хувьд адилавтар байдаг нь төвд нохой үнэд орох бас нэг шалтгаан болжээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.