Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Түүх өгүүлэх гутал

Арменийн уулсын дундах нэгэн агуйгаас 5500 жилийн тэртээх арьсан гутал олдсон тухай АР агентлаг мэдээллээ. Оксфордын их сургуулийн эрдэмтдийн баталснаар эл гутал нь өнөөдрийн байдлаар олдсон хамгийн эртний арьсан гутал юм. Үдээстэй, бор өнгөтэй, 37 размерын уг гутлын эзэн эмэгтэй хүн байсан гэж таамаглаж байгаа юм. Гутлаас гадна тус агуйгаас ямааны эвэр, хонины хоргол, эмтэрсэн аяга, сав суулга олджээ. “Харьцангуй сайн хадгалагдаж чадсан энэ гутлыг бид олоод, ойролцоогоор 400- аад жилийн өмнөх үед хамаарна гэж таамагласан. Судалгааны явцад 5500 жилийн тэртээ хийсэн эд болох нь батлагдлаа. Эл олдворууд тэр үеийг судлахад үнэтэй хувь нэмэр оруулна” гэж шинжилгээний багийн ахлагч Рон Пинхаси мэдэгджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.