Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТҮҮХЭН СОНГУУЛЬД СӨРӨГ ХҮЧНИЙХЭН ХОШУУЧИЛЖ БАЙНА

84 хүний аминд хүрч, олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэсэн дөрөвдүгээр сарын төрийн эргэлтийн үеэр Кыргызийн Ерөнхийлөгч асан Курманбек Бакиев эх орноо орхин гарч, Социал-демократ намын удирдагч Роза Отунбаева Ерөнхийлөгчийн үүргийг 2011 он дуустал гүйцэтгэхээр болсон. Тус улс өнгөрсөн зургадугаар сард бүх нийтийн санал асуулгаар шинэ Үндсэн хууль баталсан нь улс төрийн намууд олноор үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг сонгох парламентын сонгууль ням гаригт болж өндөрлөлөө.


Ардчилсан, чөлөөт нийгмийг бий болгох, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, авлига, дэглэмд дарлуулсан хуучин тогтолцоог халах найдвар төрүүлж буй парламентын сонгуульд улс төрийн 29 нам өрсөлдөж, санал хураалтад 2.85 сая хүн оролцсон тухай РИА Новости мэдээллээ. Кыргызийн түүхэнд шинэ хуудас нээх уг сонгуульд хүн амын 54 хувь нь саналаа өгсөн байна. Тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр “АтаЖур” нам-8.52, Социал-демократ нам-8.01, “Ар-Намыс” нам-6.92, “Республика”-6.98 хувийн санал тус тус авчээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр улс төрийн найман намын төлөөлөл Парламентын бүрэлдэхүүнд орох эрхтэй болсон аж. 52 орны 850 гаруй төлөө- лөгчид санал хураалтын явцыг хянаж ажигласан бөгөөд өмнө нь болж байсан үймээнийг дахин давтахгүйн тулд энэ удаад харуул, хамгаалалтыг чангат гаж, санал АР хураалтыг шударга, нээлттэй явуулахыг хичээж ажилласнаа Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Роза Отунбаева онцолсон.

Кыргызийн Парламент 120 суудалтай бөгөөд гишүүдийн олонхийн саналаар Ерөнхий сайдаа сонгох юм. Кыргыз улс парламентын засаглалд шилжихэд одоохондоо бэлэн бус байна хэмээн төв Азийн болон дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын улс төр судлаачид үзэж буй. Тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Роза Отунбаева “Энэ удаагийн сонгууль манай улсын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Учир нь бид зөвхөн Парламентын бүрэлдэхүүнийг сонгож байгаа бус, төр барих шинэ системийг буй болгох юм. Ард түмний эрх ашигт нийцсэн шударга тогтолцоог бүрдүүлэх цаг нь ирсэн” гэж ярилаа.

Сонгуулийн үеэр саналаа давхцуулан өгөхийг завдсан хэд хэдэн иргэнийг саатуулсан бөгөөд сөрөг хүчний намууд сонгуулийн дүн үнэн шударгаар гарна гэдэгт эргэлзэж байгаагаа мэдэгдсэн. Мөн үндэстэн хоорондын зөрчил намжаагүй нь “Ата-Жур” намын сонгуулийн хэсэг рүү хэсэг этгээдүүд дайран орсноос харагдаж байна гэж ажиглагчид үзжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч асан Курманбек Бакиевын хамтрагчдын байгуулсан “АтаЖур” нам урьдчилсан дүнгээр ийнхүү хошуучилж байгаа нь үл ойлголцол, зөрчил үүсгэж болзошгүй юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.