Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Түүхэн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Хотгойдын шадар ван Б.Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойд зориулсан үзэсгэлэн өчигдөр Монголын үндэсний музейд нээгдлээ. Түүний эдэлж хэрэглэж байсан хувцас, мөнгөн тоногтой буу, хар сүлд болон Манжийн цэргийн хувцас дуулга, нум сум, саадаг зэрэг 150 гаруй үзмэрийг зургадугаар сарын 4 хүртэл олон нийтэд үзүүлэх юм байна.
Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж явсан түүний үйл хэргийг хойч үедээ таниулж, үлгэрлүүлэхийн тулд энэ үзэсгэлэнг Б.Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх Үндэсний хороо, Монголын үндэсний музей, Архивын ерөнхий газар хамтран зохион байгуулсан аж. Дашрамд дуулгахад, энэ үзэсгэлэнг ойн арга хэмжээний хүрээнд төрөлх нутагт нь буюу Хөвсгөл аймгийн төв Мөрөнд долдугаар сарын 22-28-нд дахин дэлгэнэ хэмээн зохион байгуулагчид мэдээлсэн.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.