Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Түрүүлсэн хүнийг интернэт модемоор шагнана

 Сүхбаатарын талбайд энэ сарын 25-нд нэгэн шинэ тэмцээн болох гэж байна. Түүний үндсэн даалгавар нь хөдөлгөөнт интернэт ашиглан хайлт хийх юм. Өгөгдсөн мэдээллийг хамгийн хурдан, үнэн зөв олсон оролцогчийг USB оролттой 4G интернэт модемоор шагнах аж.

Нийслэлийн 371 жилийн ойн өдрийн хүрээнд Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар, “Telemax Communication” компани хамтран зохиож буй энэ тэмцээнд ямар ч насны хүн үнэ төлбөргүй оролцох боломжтой. Харин тэмцээнд оролцохдоо утасгүй интернэт буюу Wi-Fi технологи бүхий зөөврийн компьютер эсвэл гар утастайгаа ирэх шаардлагатай аж.

Дашрамд дуулгахад, энэ өдрөөс хойш Сүхбаатарын талбай байнгын утасгүй интернэтийн бүс болох юм байна.


Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.