Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Түмэн тэмээний баяр Өмнөговьд

1997 оноос эхлэн “Түмэн тэмээ – тэмээн аялалын холбоо”-ноос зохион байгуулах болсон “Тэмээний баяр” нь эдүгээ, цар хүрээ нь өргөжин Монголын аялал жуулчлалын салбар дахь томоохон “эвент”, орон нутгийн иргэдийн “Өвлийн наадам” болсон юм. Тэмээ нь хэдийгээр Их Говийн чимэг, элсэн далайн хөлөг, тэнгэрийн амьтан хэмээн нэрлэгддэг ч энэ амьтны тоо толгой эдүгээ төрөлх говьдоо дөнгөж 70206 үлдсэн байна.

Энэ удаагийн баярыг өнөөдөр (II.18) Өмнөговь аймгийн Булган суманд зохион байгуулна. Түмэн тэмээний баяраар сайхан тэмээтэй хос, тэмээний буухиа, цагаан идээ болон тэмээний ноосон эдлэлийн үзэсгэлэн худалдаа гарна. Гадаадын 27-28 жуулчин баярт оролцохоор иржээ. Манай оронд гурав дахь удаагаа ирж буй Канадын жуулчин Моно “Тэмээ миний найз” хүүхдийн гар зургийн уралдааныг ивээн тэтгэх юм.

 


 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.