Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тээврийн жолоочийн ойрын хавьтлын хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдварын нөхцөл байдал, шинжилгээний хариу болон эмчилгээний талаар танилцууллаа.

Тэрбээр “2020 оны 11 дүгээр сарын 14-нд 814 хүнд шинжилгээ хийхэд тээврийн жолоочийн ойрын хавьтлын хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн голомтод батлагдсан тохиолдол ес боллоо. 

Дархан-Уул аймгийн 157 хүн, Сэлэнгэд 170 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдвар илрээгүй. Сэлэнгэ аймагт ажил үргэлжилж байгаа. Улаанбаатар хотод бүртгэгдсэн эхний кластер халдварын ойрын хавьтлын 50 хүн, дам хавьтлын 1165 хүнээс халдвар илрээгүй.

Манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 428 байна. Одоогоор ХӨСҮТ-ийн клиникт 95 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд, 20 хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. ХӨСҮТ-д 163 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл