

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ахмад настны “Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл санаачилжээ.
Хуулийн төслийн хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болж нэмэгдэх юм байна. Уг хуулийн үйлчлэлд 500 мянган төгрөгнөөс доош бүрэн тэтгэвэр авч байгаа ахмад настнууд болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа иргэд хамрагдах боломжтой аж.
Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэвэр авагч иргэдийн тэтгэврийн нэмэгдэлд жилд 552 тэрбум 772.5 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлага гарах юм байна.


















Одоо МАН гортоо тавихгүй хэдэн ядуу ахмадаа харж үзэх хэрэгтэй Сая зээлгүй гээд ялгасан Одоо ахиж саад тотгор хийхгүй биз дээ МАН ын гишүүдээ
Доод хэмжээг 500,000 болговол сайн л бна.заримдаа эм ,тариандаа, хүрэхгүй болох юмаа.дандаа хүүхдээсээ нэхэх хэцүү.хүүхэд өгнө л дөө
1. Тэтгэвэр нэмэх санхүүгийн эх үүсвэр чинь хаана байна вэ? Монгол улсын өр дийлэгдэхээ байлаа. 2. Өмнө санаачилсан хууль чинь олон хүнд буян болсон ч ажил хийж НД- аа шудрагаар төлж ирсэн олон хүнийг хохироосон явдал болсон. Гэхдээ тэд нөхцөл байдлыг ойлгож чимээгүй өнгөрсөн. Одоо энэ популист шийдвэрээ эргэн хараа, Эрдэнэ гуай