Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тэргүүлэх 6 чиглэлийн хүрээнд 124 зорилт, 499 арга хэмжээ хэрэгжүүлнэ

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтэд эхний шатны үнэлгээ хийх төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэж тогтоол гаргалаа.  Тогтоолоор төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хүрээнд Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтэд 2010 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар эхний шатны үнэлгээ хийх бэлтгэлийг хангах арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.          УИХ-ын  2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталсан билээ.       Энэхүү бодлогын баримт бичгийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

•    Монгол Улсын хүний хийгээд нийгмийн хөгжил – 29 зорилт, 129 арга хэмжээ,

•    Эдийн засгийн өсөлт, хөгжлийн бодлого – 19 зорилт, 71 арга хэмжээ,

•    Эдийн засгийн бодит салбаруудын хөгжлийн бодлого – 20 зорилт, 95 арга хэмжээ,

•    Дэд бүтцийн хөгжлийн бодлого – 27 зорилт, 97 арга хэмжээ,

•    Байгаль орчны бодлого – 6 зорилт 25 арга хэмжээ,

•    Эрх зүй, төрийн байгууллагын хөгжлийн бодлого – 23 зорилт, 8 арга хэмжээ тусгагдсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.