Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТЭРБУМТАН МИХАИЛ ПРОХОРОВ сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ

Оросын “ОНЭКСИМ” группийн тэргүүн, тэрбумтан Михаил Прохоров ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Зөв үйл хэрэг намын тэргүүн асан тэрбээр “Энэ бол миний амьдралдаа гаргасан хамгийн чухал шийдвэр байж магадгүй. Би сонгуульд өрсөлдөнө” хэмээснийг “РИА Новости” дамжуулав. Гэхдээ В.Путин тэргүүтэй бусад нэр дэвшигчийн нэр хүндэд халдахгүй, шударгаар өрсөлдөнө гэдгээ Михаил Прохоров онцолжээ. Түүний зэрэгцээ тус улсын Сангийн сайд асан Алексей Кудринтэй хамтарч ажиллах хүсэлтэйгээ тэрбээр мөн илэрхийлсэн байна. Саяхан Алексей Кудрин “Ведомости” сонинд өгсөн ярилцлагадаа “Ардчилсан, либерал хүчнийхэнд туслахад бэлэн” гэсэн байв. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд М.Прохоров энэ сарын 15-ны дотор өөрийг нь дэмжих 500 хүний цуглаан зохион, дараа нь хоёр сая хүний гарын үсэг цуглуулах ёстой байгаа юм. 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Нэгдсэн Орос намаас В.Путин, Өөр Орос намаас Эдуард Лимонов, Шударга Орос намаас Сергей Миронов, Яблоко намаас Григорий Явлинский нэр дэвшихээ илэрхийлсэн билээ. Дашрамд сонирхуулахад, Михаил Прохоров “Российский алюминий”, “Интергео” тэргүү- тэй томоохон компанийн хувийг эзэмшдэг, Америкийн “Нью-Джерси Нетс” сагсан бөмбөгийн багийн эзэн. “Forbes” сэтгүүлээс 2009 онд гаргасан Оросын хамгийн баян иргэдийн жагсаалтыг 9,5 тэрбум ам.долларын хөрөнг өөрөө тэргүүлж байсан юм. Энэ оны байдлаар түүний хөрөнгийг 18 тэрбум ам.доллар хэмээн үнэлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.