Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Тэнгэрийн хүү” эргэн ирнэ

Улсын драмын эрдмийн театрын шинэ оны эхний тоглолт нь “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг байх нь. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан өнгөрсөн оны аравдугаар сарын 28-нд нээлтээ хийсэн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг энэ сарын 14, 15-нд дахин тоглох аж.

УДЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон уг жүжгийн гол дүр Модун Шаньюд жүжигчин Г.Эрдэнбилэг, Түмэн Шаньюд Б.Жаргалсайхан, Түмэн Шаньюгийн их хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нар тоглосон юм.

Зохиолыг нь Б.Цогнэмэх бичиж, соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар найруулсан уг жүжгийн ерөнхий зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, туслах найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин, компьютер графикчаар Т.Аянга, гэрлийн найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Ц.Эрдэнэбат, чимэглэлийн эрхлэгчээр соёлын тэргүүний ажилтан Н.Батбилэг нар ажиллажээ.

А.АМИНА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.