Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Тэнгэрийн тойрог” төслийг хэрэгжүүлэхэд төрөөс нэг ч төгрөг авахгүй”

“Тэнгэрийн тойрог” төслийн талаар “Хотын зам” компанийн гүйцэтгэх захирал П.Батсүрэн, уг төслийн ахлагч, Монгол Улсын зөвлөх инженер Б.Атарбаяр нар өчигдөр мэдээлэл хийлээ. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор 13 км урт, 6-12 метр өндөр, дөрвөн эгнээтэй, давхар гүүрэн зам тавих юм байна. Уг замыг Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-“Нарантуул”-“Дүнжингарав’-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хан-Уул дүүргийн ЗДТГ-Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-Зуун айл гэсэн чиглэлд барих аж. Төслийг Засгийн газрын энэ сарын 11-ний ээлжит хуралдаанаар хэлэлцэж, концессын гэрээгээр хэрэгжүүлэх ажлын жагсаалтад оруулсныг Б.Атарбаяр онцлов. Тэрбээр “Тэнгэрийн тойрог” төсөл нь боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй, төрөөс баталгаа гаргуулахгүй, мөн санхүүжилт авахгүй. Үүнийг ХБНГУ-ын компанийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ. Бид гурван жилийн өмнөөс хөрөнгө оруулагчидтайгаа ярилцан, судалгаа, шинжилгээ хийж, хамтран ажилласан юм. 

Улаанбаатар хотын төлөвлөлтийн бодлоготой уг төслийг уялдуулсан. Холбогдох яамдаас шаардлагатай албан бичгийг бидэнд өгсөн. Хувийн компани зам барьж, улсад худалддаг хэлбэртэй иргэд андуурч, ажлыг минь шүүмжлэх боллоо” хэмээв. Түүнчлэн уг төслийг ойролцоогоор 800 сая ам.доллароор санхүүжүүлж, хөрөнгө оруулалтын 85 хувь нь манай улсад “шингэн”, түгжрэл буурах дорвитой алхам болохыг багийнхан нь тайлбарлалаа. Харин төсвийн зардлыг замаар зорчигчдоос төлбөр авах хэлбэрээр нөхөх гэнэ. Тодруулбал, тус давхар замыг барьснаар нэг секундэд 5000 машин зэрэг зорчих боломжтой бөгөөд иргэд хүрэх газартаа 10 дахин бага хугацаанд очих юм. Иргэд ийнхүү саадгүй зорчсоны дүнд төлбөр төлөх аж. Уг гүүрэн замыг 2023 онд барьж дуусгах төлөвлөгөөтэй юм байна. Мөн төмөр бетоноор хийх учир эдэлгээ даах чадвартай, гадаадынхан ийм гүүрээ 500 жил ашиглаж буйг ч төслийн багийнхан хэллээ. Уг төслийг 2016 онд санаачилсан бөгөөд өдгөө дотоодын зургаан компани нэгдэж, хамтран ажиллахаа илэрхийлжээ. “Хотын зам” компанийн гүйцэтгэх захирал П.Батсүрэн “Замын бүтээн байгуулалтыг аль болох иргэдэд саад учруулалгүйгээр, доорх замын хийц, эгнээг өөрчлөхгүй, хөдөлгөөнийг хаахгүйгээр гүйцэтгэх боломжтой” гэв.

Бэлтгэсэн: Б.Нандин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on ““Тэнгэрийн тойрог” төслийг хэрэгжүүлэхэд төрөөс нэг ч төгрөг авахгүй”

  • Avatar Зочин says:

    Төрөөс мөнгө гарахгүй гэж хуурч байна. Түүнийг ард түмэн хармаанаасаа төлнө л дөө

  • Avatar зочин says:

    төрөөс мөнгө гарахгүй гэвэл буцалтгүй тусламж болно. заавал гарч таарна.дараа нь ард түмний татварын мөнгөөр төлөх болно

  • Avatar Зочин says:

    Төслийг дэмжиж байна. Амжилт хүсье. Түргэн, чанартай хэрэгжүүлээрэй. Ийм зам зайлшгүй хэрэгтэй. И

  • Avatar энхээ says:

    эерэг байх хэрэгтэй. Ямар ч гэсэн хүний цаг хугацааг хэмнэх гэдэг мөнгөөр хэмжигдэхүй чухал асуудал шүү. Сэтгэж хийж байгаа нь чухал

  • УБхотыг яг энэ хэвээр нь үлдээх хэрэгтэй .Болдогсон бол 100 дээс жилийн хугацаатай хүү багатай хөрөнгийн эх үүсвэр олж УБ-2 төслийг эхлүүлэх нь чухал Дөрвөн уулын дунд шахцалдаж амьдрахаа зогсооё .Өнөөдөртөй төрөөс мөнгө гарахгүйч тэд үнэ хөлсгүй бүтээн байгуулалт хийж өгнө гэдэгт итгэхгүй байна .800 саяыг 40 жилийн дотор төлнө гэсэн мэдээлэл гарсан

  • Avatar Санаа says:

    Миний хувьд за тэр мөнгө төгрөг, түгжрэл буурах нь ч яахав, гудамжаар явахад нэг л бараан юм хажууд дүнхийгээд, хамаг нар хаагаад, үжэмж муутай л байдаг ялангуяа олон жил өнгөрхөд, бас эмэгтэй хүн орой явахад хэцүү л болно, янз бүрийн хүмүүс харанхуйд цугалсан, гэмт хэрэг их л гарах байх-тэр орчныг нь бүрдүүлээд өгдөг. Ийм сайхан өргөн нутагтай байж шинээр цахилгаан станц бариад дагавар хотууд бий болгож хотоо тэлвэл дээр бх.