Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тэд

Реппер Desant, жүжигчин А.Энхжин нарыг “Тэд” буландаа урилаа. 19 настайгаасаа уран бүтээл туурвиж, хип хоп сонирхогчдод хэдийн үнэлэгдсэн реппер Desant буюу Г.Батболд одоо “Тоонот” студийн продюсероор ажиллахын зэрэгцээ “Ballergang” лейбель байгуулан, залуу репперүүдийг дэмжиж буй. “Шинэ үе” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн жүжигчин А.Энхжин 2018 онд “Этик” продакшн байгуулан, “Хүний цаана”, “Цуурхал”, “Хэлгүй жим” киног үзэгчдэд хүргээд байна. Тэдний ижил асуултад хэрхэн хариулсныг сонирхоорой.

1.Таны багадаа авч байсан хамгийн сайхан бэлэг тань юу вэ. Хэнээс авч байв? Таны багадаа авч байсан хамгийн сайхан бэлэг тань юу вэ. Хэнээс авч байв?

Десант: Багадаа ааваасаа авсан бэлэг л хамгийн сайхан нь байлаа. Унадаг дугуй авхуулж байсан юм.

Энхжин: Багадаа олон гоё бэлэг авч байлаа. Тэдгээрээс санаанаас гардаггүй нь хоёр жилийн турш гуйж байж ааваараа авхуулсан унадаг дугуй. Нэг хэсэг тэр дугуйнаасаа огт салаагүй шүү.

2. Анхны цалингаа хэзээ авч, юунд зарцуулсан бэ?

Десант: Долдугаар ангиа төгсөөд зуны амралтаараа ажил хийсэн. Анхны цалингаараа хичээлийн хэрэглэлээ бэлдэж, бас хип хоп хувцас авч байлаа.

Энхжин: Наймдугаар ангидаа найзуудтайгаа хаягдал төмөр цуглуулж, тушаадаг байв. Олсон мөнгөөрөө хонхны баяраараа өмсөх хослол авч байлаа. 

3. Амьдралдаа тохиолдсон таагүй үйл явдлыг хэрхэн даван туулдаг вэ. Юу танд хүч тэнхээ өгдөг вэ?

Десант: Сэтгэл тавгүй үед найзуудтайгаа цагийг өнгөрүүлж сатаардаг. Ингэсний дараа ажлаа хийх эрч хүчтэй болдог.

Энхжин: Таагүй, гунигтай үедээ “Энэ үеийг мартаж болохгүй. Үүнээс ч хүнд цаг үе тохиолдож таарна. Даваад л гарах хэрэгтэй” гэж өөрийгөө зоригжуулдаг. Хүү минь надад юуг ч даван туулах хүч өгдөг.

4. Ямар хоббитой вэ. Хобби тань танд ямар зөв дадал суулгасан бэ?

Десант: Баримтат кино үзэх дуртай. Энэ төрлийн кинонд аливаа зүйлийг хэрхэн үр дүнтэй хийж болохыг харуулдаг, мөн хүн ямар агуу зүйл бүтээж чаддагийг үзүүлдэг нь сонирхолтой санагддаг.

Энхжин: Олон хоббитой. Пүүз цуглуулдаг. Кино үзэх их дуртай. Мөн спорт, тэр дундаа тулааны спортын тэмцээнүүд үзэх дуртай. Дунд сургуулиасаа боксоор хичээллэсэн. Энэ спорт хүнийг тэвчээртэй, төлөв даруу болгож хүмүүжүүлдэг.

5. Өдрийн аль цагт хамгийн бүтээмжтэй ажилладаг вэ. Үр дүнтэй ажиллах хамгийн сайн арга тань юу вэ?

Десант: 21.00 цагаас хойш ажлын бүтээмж өсдөг. Ажлын онцлогоос шалтгаалдаг байх л даа. Бас ганцаараа байх үедээ илүү үр бүтээлтэй ажилладаг.

Энхжин: Өглөөгүүр их бүтээмжтэй байдаг. Эрт босож, хийх ажлаа төлөвлөөд, цаг алдахгүй байхыг хичээдэг.

6. Өмнө нь хийж байгаагүй ч хийхийг үргэлж хүсдэг “галзуу” үйлдэл бий юү?

Десант: Бүтэхгүй байх л даа. Сансарт нисэхийг мөрөөддөг.

Энхжин: Олон бий. Сүүлийн үед экстрим спортод хорхойсож байгаа. Жишээ нь, снөүборд, цанаар гулгах, банжи жамп буюу өндрөөс бэхэлгээтэйгээр үсрэх зэргийг туршиж үзэхийг хүсэж байна.

7. Спортод хэр хорхойтой вэ. Танд нэг өдрийн турш алдартай тамирчны дүрд хувирах боломж олдвол хэн болох вэ. Яагаад?

Десант: Спортын тэмцээнүүдийг үзэх их дуртай. Хэрэв тамирчны дүрд хувирахаар бол сагсан бөмбөгийн од Леброн Жэймсийг сонгоно. Түүнийг хамгийн нэр хүндтэй тамирчин гэж боддог.

Энхжин: Би мэргэжлийн боксын дэлхийн аварга Флойд Мейведерийн шүтэн бишрэгч. Нэг өдөр ч болов тэр хүн болж амьдарч үзмээр байна.

8. Хэзээ ч хаяж чаддаггүй муу зуршил тань юу вэ. Хаяхаар хэр олон удаа оролдсон бэ?

Десант: Тамхи татдаг. Хаяхаар гурван удаа оролдсон ч чадаагүй л байна.

Энхжин: Тамхи татдаг. Гэхдээ гарахаар оролдож байгаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.