Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТЭД ЛОНДОНЫ ТАКСИ ХӨЛӨГЛӨЖ, БРЭНДИЙН ДААШИНЗААР ГОЁНО

 “Утасны анд” “Mongolian music awards” наадамд нэр дэвшигчид рүү утас цохилоо.

“Гурван охин” хамтлагийнхан энэ жилийн наадамд “Бамбино”, “Дачах уу”, “Жинхэнэ хайр” гэсэн гурван уран бүтээлээр нэр дэвшиж байгаа. Тэд улаан хивсний ёслолд хэрхэн гоёж ирэх бол? Энэ талаар тодруулахаар тус хамтлагийн дуучин Д.Солонготой холбогдлоо.

-“Mongolian music awards” хөгжмийн наадмын шагнал гардуулах ажиллагааны улаан хивсний ёслолд “Гурван охин” хэрхэн гоёхоор төлөвлөж байна вэ?

-Шагнал гардуулах ёслол болоход хэдхэн хоног үлдсэн тул энэ мэдээллийг нууцалбал илүү сонирхолтой байх болов уу. Ямартай ч энэ удаа Монголын загвар зохион бүтээгчийн хувцсаар биш, дэлхийд нэртэй брэндийн бүтээгдэхүүнээр ижилсэхээр төлөвлөж байна.

-Ямар машин хөлөглөн ирэхээр товлосон бэ?

-Одоохондоо товлоогүй.

Оройхон гараад ширүүхэн дайрч байгаа оролцогчдын нэг болох “Л гуардс” хамтлагийнхан найман клипээр нэр дэвшиж байгаа. Өвөрмөц өнгө аяс, хөг хэмнэлээр сонсогчдыг байлдан дагуулдаг залуус улаан хивснээ ямар хувцастай алхахыг тус хамтлагийн ахлагч Д.Бүдбазараас тодруулав.

-17-нд болох улаан хивсний ёслолд оролцохдоо “Л Гуардс”-ын залуус ямар хувцсаар гоёх гэж байна вэ?

-Одоогоор нарийн төлөвлөсөн юм алга. Хүндэтгэлийн арга хэмжээ учир хар, цагаан өнгийн хувцсаар л ижилссэн нь дээр гэж ярилцаж байгаа.

-“Моханик”-ийн залуус морин тэрэгтэй ирж үзэгчдийн гайхашруулж байсан. Харин танай хамтлагийнхан ямар унаа хөлөглөх бодолтой байна вэ?

-Улаан хивсэн дээр Лондоны таксинаас буун, хөл тавина гэж төлөвлөсөн.

-Лондоны такси гэнэ ээ?

-Та харсан ч байж магадгүй. Улаанбаатарт явдаг хуучны хар “Форд” бий.

-Ёслолын үеэр дуулах уу?

-Нэг дуу дуулна.

-Танайхыг хамгийн олон буюу найман клипээр оролцож байгаа гэж сонссон. Үнэн үү?

-Түрүү жил бид оролцох төлөвлөгөөтэй байсан ч клипээ гаргаж амжаагүй. Энэ жил их хичээсэн. Тэгсэн нэг мэдсэн найман клип нэр дэвшүүлсэн байна.


О.УНДАРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.