Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тэдний тавьсан шаардлагыг УИХ шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байна

Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбооноос өнөөдөр Монгол ньюс хэвлэлийн хүрээлэнд 3 сарын 11-нд төр засгийн байгууллагуудад хүргүүлсэн шаардлагын дагуу өгсөн хариултын эсрэг хэвлэлийн хурал зарласан.
Энэхүү хурлаар Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбооноос төр засгийн байгууллагуудад хүргүүлсэн шаардлага болон мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танаа

1.       Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа Хил хамгаалах газар дээр удаа дараа давтагдаж буй эрүүгийн гэмт хэрэг түүнтэй уялдан гарсан хүн амины хэргүүдтэй холбогдуулан салбарын сайд Ц.Нямдоржид ёс зүйн хариуцлага тооцож огцруулах
2.       Эрүүл мэндийн салбарт гарсан H1N1 хүрээний вирусээс холбогдох урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс үүдсэн 30 иргэний ам нас, төрөхүүдэд гарсан доголдлуудтай холбогдуулан эндсэн нярайн амь нас гэх мэт удаа дараагийн хариуцлагагүй үйл явдалтай холбогдуулан салбарын сайд С.Ламбаад ёс зүйн хариуцлага тооцож огцруулах
3.       Хүүхдийн мөнгийг дахин олгуулах асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид үүрэг болгон шийдвэрлүүлэх
Эдгээр шаардлагуудад ажил хэрэгчээр хандан биелүүлэх асуудлыг хаврын чуулган эхлээд ажлын 10 хоногийн дотор хэрэгжүүлэхгүй бол эрхэм дарга таныг огцруулах асуудлыг тавин дараагийн шатны тэмцлийг явуулахыг мэдэгдье. Иргэдийн шаардлагыг цаг тухайд нхь биелүүлэхгүй байх явдал нь 7-р сарын 1-нд болсон ардын бослогыг дахин давтах асуудлыг үүсгэж болзошгүйг анхааран үзэж, шаардлагад хүндэтгэлтэй хандахыг таниас хүсье.

 

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл танаа

1. 7-р сарын 1-ний өдөр болсон ардын бослогын үеэр зугтаж явсан иргэдийн араас галт зэвсэг хэрэглэн 5 иргэний амь насыг хохироон мөн олон тооны иргэдийг галт зэвсгээр буудаж эрүүл мэндийн хувьд нөхөж баршгүй хохирол учруулсан онц ноцтой гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудалд дээд шатны прокурорын хувьд хяналт тавиагүй явдалтай холбогдуулан Улсын Ерөнхий Прокурор М.Алтанхуягт хариуцлага тооцон огцруулах
2.7-р сарын 1-ний ардын бослоготой холбогдуулан иргэдийг хомроглон баривчилж бөөнөөр ял өгсөн явдалд улс төрийн намын заавраар хандсан УЕПГ-ын хяналтын прокурор н.Гантулга, УЕП-ын туслах бөгөөд шүүх, төрийг төлөөлөх хэлтсийн дарга н.Бат-Орших нарт нэн даруй хариуцлага тооцож прокурорын байгууллагаас чөлөөлөх
3. УИХ-ын гишүүн бүрт хувиарласан нэг тэрбум төгрөгийг нэн даруй төсвийн тодотгол хийн залруулах
4.Төсвийн хяналт сул байгаатай холбогдуулан Сангийн яамны нийт гүйлгээнд гадаадын аудитын шалгалт оруулан дүгнэлт гаргуулах
Эдгээр шаардлагуудад ажил хэрэгчээр хандан биелүүлэх асуудлыг хаврын чуулган эхлээд ажлын 10 хоногийн дотор хэрэгжүүлэхгүй бол эрхэм дарга нарыг огцруулах асуудлыг тавин дараагийн шатны тэмцлийг явуулахыг мэдэгдье. Иргэдийн шаардлагыг цаг тухайд нь биелүүлэхгүй байх явдал нь 7-р сарын 1-нд болсон ардын бослогынг дахин давтах асуудлыг үүсгэж болзошгүйг анхааран үзэж, шаардлагад хүндэтгэлтэй  хандахыг таниас хүсье.

Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбоо   2010 оны 3 дугаар сарын 11-ний өдөр

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.