Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тэднийг нэг өдөр баривчилжээ

     1941 оны зургадугаар сарын 22-нд дайн эхэлснээс хойш нэг их удалгүй Оросын олон түмний хайртай дуучин Лидия Русланова тоглолт хийхээр фронт руу явлаа. Нэг ангид очоод байхдаа генерал Крюковтой танилцав. Тэд салхинд явж жаахан ярилцаж байгаад Лидия генералыг хүүхэдтэй эсэхийг нь асуучихжээ.Крюков гурван настай охинтой юмсанж. Үүнийг сон соод Лидия Андреевнагийн зүрхээр нь хатгуулах шиг болов. Охинтой байна гэдэг чинь эхнэртэй гэсэн үг. Гэтэл хөөрхий генерал авгайгүй байжээ. Алдарт дуучин бүсгүй маань үүнийг нь мэдмэгцээ “тэгвэл би чамтай сууя” гээд шулуухан хэлчихсэн аж. Генерал ч энэ гайхалтай бүсгүйн өмнө баруун өвдгөө нугалж суугаад хариу талархжээ. Лидия Андреевна тэгэхэд нөхөртэй болоод олон жил болсон байсан нь ер саад болсонгүй. Генералын эгч нар нь садангийн охин Маргаритатай хамт дүрвэж очоод байсан Ташкент хот руу Лидия удалгүй хүрч очив.
     Маргаритагийн төрсөн эх нь 1941 онд Финийн дайны дараа нөхөр нь алба хааж байсан Ханко арал дээр өөд болжээ. Дуучин Руслановатай анх хэрхэн уулзсанаа Маргарита олон жилийн дараа маш сайхнаар дурссан байдаг. Өлсгөлөн нүүрлэсэн Ташкентад дуучин бүсгүй яг өвлийн өвгөн шиг том гэгч хүүдий бэлэгтэй ирсэн гэдэг. Охин ч түүнийг тэр дороо л “ээж” хэмээн дуудах болсон байна. Жилийн дараа охин үнэнийг мэдэж авсан ч сэтгэл нь ер хувирсангүй. Русланова түүний амьдралд өөрийн байрыг түвэгг үй эзэлжээ. Генерал, Рус ланова хоёр тэр бүр уулзаж чадахгүй. Генерал байлдаж, Лидия бүх фронтоор явж концерт тоглоно. Сайхан орос дуу цэргүүдэд жигтэйхэн хэрэгтэй байгааг мэдэрч байснаас тэр биеэ Тэднийг нэг өдөр баривчилжээ хайрлахгүй зүтгэнэ. Лидия Андреевна Русла новагийн жинхэнэ нэр нь Прасковья Анд риановна Лей кина аж. Тэрбээр Сара тов мужид 1900 онд төрсөн, эхээсээ эрт хагацаж Асрамжийн газарт очжээ.
     Чухам энэ үед л овог нэрийг нь соль сон бололтой. Хэрчим талх ч ховор олж иддэг охинд даашинзны тухай бодох нь мэдээж илүүц. Ийм л ядуу аж төрж байв. Харин түүнд сайхан хоолой, сайн сонсгол заяасныг хүмүү- жүүлэгчид нь анзаарч багаас нь сүмд дуулуулах боллоо. Иргэний дайны үед Русланова фронт дээр ч, цэргийн эмнэлэгт ч олон таа дуулж бай лаа. Түүний хүчир хэг хоолой, тариач ны амьдралаас олж ав сан тэвчээр нь асар их ачааг үүрэхэд нь тус болж байв. Дуучид ихэнхдээ нэг сард 10-15 удаа тоглолт хийдэг бол Русланова 30-40 удаа зүдрэхг үй тоглочихно. Бүр хүүхэд байхаасаа л ядуу зүдүү байхын зовлонг амссан болохоор аливаа юмаар дутагдаж гачигдаж байхгүйн тулд маш их ажиллана.
Түүнийг нөхөртэй, хүүхэдтэй байс ныг тэр үед мэдэх хүн цөөн байв. Тэгтэл тэр нөхөр нь гадаадад цагаачлахдаа хүүхдээ аваад яв чих сан аж. Тэдний цаашдын хувь заяа яасан нь тодорхойгүй. Тэгээд хэдэн жилийн дараа нэрт дуучин маань тоглолт хөтлөгч Михаил Гаркавитай суужээ. Тэгэхдээ тэдний хэлхээ холбоо хайр сэтгэлтэй хүмүүсийнх гэхээсээ найз нөхдийнх байв. Салсан хойноо ч тэр хоёрын найз нөхдийн холбоо тасраагүй гэсэн. Руслановагийн их авьяасыг эрх баригчид хүлээн зөвшөөрдөг ч нэгэн тохиолдлоос хойш Засгийн газрын хүлээн авалтад түүнийг урихаа больжээ. Нэгэнтээ Кремльд хийсэн дайллага дээр Лидия Андреевна дуулжээ. Дараа нь түүнийг яагаад ер юм идэх гүй байгааг Сталин сонирхоход “Би цатгалан байна. Та наад хоолоо Саратов мужид байгаа ах дүү нарт маань өгчих” гэчихжээ.
     Түүний энэ үгийг Сталин яахин мартах билээ. “Русланова фронтуудаар явж концерт тоглож олсон мөнг өөрөө үнэт эдлэл авсан гэх гүтгэлэг олон жилийн дараа нэг сонинд гарсан юм. Юу гэсэн үг вэ, тэр үед жүжигчдэд ер мөнгө өгдөггүй байсан юм шүү дээ. Тоглолтын шаг налыг нь “Мосэстрада”-гийн дан санд хийчихнэ. Миний тоглолтын бүх шагналыг батлан хамгаалах санд шил жүүлээрэй гэж Лидия өөрийн гараар бичсэн байсныг ч би мэднэ. Тэрбээр аль байдаг бүхнээ зарцуулж байж “Катюша” бууны хоёр цэнэглэгч худалдаж аваад нөхрийнхөө хороонд өгч байсан юм. Руслановагийн эрдэнийн чулуу гээд байгаа нь энэ л дээ” гэж Маргарита Владимировна ярьж байна. 1945 оны тавдугаар сарын 2-нд Лидия Андреевна ялалт байгуулагчдад зориулж Берлинд Рейхс тагийн ша тан дээр концерт тогложээ. 1418 өдөр, шөнө үргэлжилсэн аймшигтай дайны дараа тэнд тэгэхэд ямар их аз жаргалтай байсан гээч. Руслановагийн оролцсон нэгэн концертыг Баганат танхимаас радиогоор дамжуулахад түүнийг тайзнаас буулгахгүй байсан гэдэг.
     Дуучин нь өөр газар очиж тоглохоор явчихсан байхад ч үзэгчид алга ташсаар байжээ. …Крюков, Русланова хоёр ын бий болгосон аз жаргалтай айл руу золгүй явдал мяраасаар байсан аж. Маршал Жуковын асар их нэр хүн дээс болгоомжилсон Сталин түүний ойрын хүрээллийг бүхэлд нь устгаж эхлэв. Жуков, Крюков хоёр Иргэний дайны дараа Ленинградын цэргийн сургуульд хамт суралцсан тэр цагаас дотно нөхөрлөсөн байна. Генерал Крюковыг 1948 оны есдүгээр сарын 18-ны өглөөний 05.00 цагт баривчилжээ. Энэ бямба гаригт эдний гэр бүлийнхэн концерт тоглож яваад ирж буй Лидия Руслановаг онгоцны буудал дээр угтаж авах гэж байсан аж. Тэгтэл Лидияг Москва руу нисэх гэж байхад нь зочид буудлаас бас энэ өдөр баривчилжээ. Түүнийг “зөвлөлтийн эсрэг суртал нэвтрүүлэг” хийсэн гэж буруутгав. “Ард түмнүүдийн эцгийг” амьсгал хураасны дараа тэднийг суллаж, “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” учир бүрэн цагаатгав. Генерал Крюков шоронгоос гараад зургаан жил болоод ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Лидия Русланова сүүлчийн концертоо 1973 оны наймдугаар сард Ростовт тоглосон байна. Түүний уран бүтээлчийн амьдрал нь үүнээс 50 жилийн өмнө эндээс эхэлж байжээ…

Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.