Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тусламжийн цувааг дахиад ч саатуулна

Хүмүүнлэгийн тусламж ачсан усан онгоцны цувааг Израилийн тал террорист өдөөн хатгалга хэмээн үзэж саатуулснаар мөргөлдөөн үүсэж есөн хүний амь үрэгдсэн.

Гэтэл хүмүүнлэгийн цуваа ачсан бас нэг онгоц Гаазын зурваст нэвтрэхээр Израилийн хаалтад тулж ирсэн байна. Израилийн Ерөнхий сайд Б. Нетаньяху уг онгоцыг Гаазын зурваст оруулахгүй хэмээн мэдэгдлээ.

“Эрх Чөлөөт Гааз” бүлгийн тэргүүн Грета Берлин “1200 тоннын даацтай “Rachel Corrie” хөлөг Гаазын зурваст нэн хэрэгцээтэй байгаа тэргэнцэр, эм тариа, хүнсний зүйл ачиж яваа” хэмээн мэдэгдсэн. Гэвч Израилийн тал онгоцонд зэвсэг ачсан байх магадлалтай хэмээн сэжиглэж байгаа бөгөөд ачааг өөрийн боомтод хүлээн авч үзлэг хийсний дараа Гаазын зурваст газраар хүргэж өгөх санал тавьсан.

Тусламжийг зохион байгуулагчид энэ саналыг хүлээн авахаас татгалзсан байна. “Гаазын зурвасыг бүслэн хаасан хамгаалалтаа буулгахгүй, үүний ачаар пуужингийн довтолгооноос иргэдээ хамгаалж байгаа” хэмээн Израилийн Ерөнхий сайд түс тас мэдэгдсэн. Израилийн тал олон улсын дарамт шахалтыг үл хайхран өөрийн байр суурийг хатуу хамгаалж байна. Өмнөх тусламжийн цувааг зогсоох үеэр олон хүний амь үрэгдсэн хэргийг шалгах олон улсын багийг хүлээн авахгүй гэж мэдэгдэв. Тель-Авив хэргийг мөрдөн шалгах бүрэн чадвартай өөрийн мэргэжилтнүүд байгаа гэж энэ үндэслэлээ тайлбарласан.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.