Монголын Ардчилсан холбооноос Эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “Тусгаар тогтнол” одон бий болгож, туурга тусгаар, бүрэн эрхт, эрх чөлөөтэй, төрт ёсны уламжлалт Монгол Улсаа сэргээн мандуулсан 1911 оны Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолын хувьсгалын үзэл санаа, тэмцэл ялалтыг төгс төгөлдөр үр дүнд хүргэсэн 1990 оны Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон хүмүүсийг уг одонгоор шагнаж байгаа ажээ. Тусгаар тогтнолын одонгоор Монголын бурхан шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтыг нэхэн шагнаснаа есдүгээр богдод өчигдөр гардуулсан байна.







0 Сэтгэгдэл