Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Турк улс малчдад тусламжийн гараа сунгалаа

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад зориулж Бүгд найрамдах Турк Улсын /БНТУ/ Засгийн газар 50 мянган ам доллар хандивлалаа.   Тус улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Асым АРАР 2010 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзахдаа энэ тухай мэдэгдлээ. 
Үүнээс гадна хөнжил, аяны хөнжил, дулаан хувцас, хүнсний бараа ачсан БНТУ-ын Зэвсэгт хүчний С-160 онгоц 2010 оны 2 дугаар сарын 23-ны Мягмар гарагийн 19.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардана.  Тусламжийн барааг хүлээлцэх ёслол Лхагва гарагийн 10.00 цагт болох юм.
Хүнд, хэцүү цагт сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлсэнд  Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Шадар сайд М.Энхболд талархал илэрхийлээд хэрэгцээтэй газарт нь хүргэж, эргэж хариу мэдэгдэнэ гэлээ.
Бүгд найрамдах Турк Улсын Засгийн газар 2009 оны 5 дугаар сард болсон үерийн дараа мөн тодорхой хэмжээний тусламж үзүүлж байсан юм. 
2010 оны 2 дугаар сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 2 сая 467 мянган толгой мал хорогдоод байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.