Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Туркийн иргэд ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

Гаазын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэж өгөхөөр явж байсан усан онгоцны цуваа Израилийн цэргийн дайралтад өртөж, 10 хүн алагдсан. Хэрэг явдал болох үед цуваанд явж байсан хүний эрхийн төлөө тэмцэгч 400 гаруй иргэнээ Турк өчигдөр онгоцоор эх оронд нь авчирлаа. Тэднийг нисэх онгоцны буудалд Туркийн Ерөнхий сайдын орлогч Булент Аринк тэргүүтэй 1000 гаруй хүн Турк, Палестиний далбаа намируулан угтжээ.

Хүний эрхийн төлөө тэмцэгчид Израилийн хийсэн алхмыг зэрлэг балмад явдал хэмээн нэрлэсэн бол Б.Аринк Израилийн үйлдлийг далайн дээрэмчидтэй зүйрлээд, Засгийн газар хүмүүнлэгийн тусламжийн цуваа зохион байгуулахад идэвхтэй оролцсон “Turkish Islamic” буяны байгууллагад талархал илэрхийлж байна” гэлээ. Израилийн тал хүмүүнлэгийн тусламжийг терроризмийг дэмжсэн, өдөөн хатгах ажиллагаа байсан хэмээн нэрлэсэнд Туркийн тал ихээхэн эгдүүцэж байгаа юм.

Израилийн Ерөнхий сайд “Бидэнд өөр сонголт байгаагүй. Цэргүүд аргагүй хамгаалалт хийсэн. Санаатай алхам биш” хэмээн мэдэгдсэн. Цувааг эзлэн авахад амь үрэгдсэн хүмүүсийн дөрөв нь, хүнд шархадсан хүмүүсийн хоёр нь Туркийн иргэн юм. Израиль Гаазын зурвасыг бүслэн хаах бодлогоо нэн даруй зогсоохыг НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн шаарджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.