Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Туркийн архитектурын төслийн уралдаанд монгол залуус амжилттай оролцов

Туркийн архитекторуудын холбоо, Синан судлалын төвөөс Турк улсад суралцагч оюутан залуусын дунд зохион байгуулсан “Синан судлалын төв болон турк архитектурын түүхийн музей” сэдэвт архитектурын төслийн уралдаанд манай улсаас Мимар Синан их сургуулльд суралцаж буй оюутан Б.Батзориг, Г.Туяа, Б.Бадрах нарын бүтээл дэд байрт шалгарчээ. Уралдаанд шүүгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан 26 бүтээл оролцуулснаас тэргүүн байрыг Елдиз техникийн их сургуулийн оюутан Айчегул Аркуден авчээ. Шалгаруулалт Мимар Синаны гайхамшигт бүтээлийн нэг болох Сулемание цогцолборт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн бөгөөд уралдааны болзол нэн хатуу, тэгээд ч эртний уран барилгын дурсгалыг орчин үеийн барилгатай хослуулан зохицуулах нь тун амаргүй ажил гэдгийг шүүгчид онцлон тэмдэглэсэн байна. Төгсгөлийн ёслолд Истанбум хотын даргын туслах биечлэн ирж шагналыг гардуулахдаа нийт оролцогсдын ур чадвар өндөр төвшинд байгааг, тэр дотроо Монголын залуусын бүтээлч чадварыг онцлон тэмдэглэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.