“Тунгалаг Тамир” романыг уншаагүй, эсвэл уран сайхны киног нь үзээгүй монгол хүн гэж үгүй биз ээ. Өнгөрсөн жил уран уншигчид Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын энэ бүтээлийг сонсдог ном болгож байсан бол энэ удаа ДБЭТ-ын уран бүтээлчид мюзикл болгон тавихаар ажиллаж байна.
Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж амьд сэрүүн ахуйдаа “Зууны шилдэг роман”-ыг мюзикл болгохоор шийдэж, хөгжмийг нь бичсэн байжээ. Тиймээс театрын уран бүтээлчид хөгжмийн зохиолчийн мэндэлсний 60 насны ойн өдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд “Тунгалаг Тамир” мюзиклээ тоглохоор болжээ.
Ерөнхий найруулагчаар ДБЭТын гоцлооч, гавьяат жүжигчин Д.Ганхуяг, хормейстрээр Н.Дашбямба, тайзны зураачаар Г.Ганбаатар нар ажиллаж байгаа юм байна.
С.СЭРГЭЛЭН







0 Сэтгэгдэл