Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тулеевийн нэрийг амбан захирагчид дөрөв дэх удаагаа дэвшүүлжээ

“Нэгдсэн Орос” нам ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевт хандаж Кемерово мужийн амбан захирагчид нэрийг нь дэвшүүлэх гурван хүнийг санал болгожээ. Тэдгээр нь Кузбассын амбан захирагчийн орлогч Валентин Мазикин, Төрийн Думын депутат Сергей Неверов, бүс нутгийн өнөөгийн тэргүүн Аман Тулеев нар юм байна. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүний нэгдүгээр орлогч Владислав Сурков, “Нэгдсэн Орос” намын төлөөлөгчидтэй зөвлөлдөж, Кемерово мужийн амбан захирагч хэн болох талаар нухацтай ярилцжээ. Кузбассын өнөөгийн Амбан захирагч Аман Тулеев тус мужийг 1997 оноос хойш удирдаж байгаа юм. Тэрбээр энэ албан тушаалд 1997, 2001 онд хоёр удаа сонгогджээ. Шууд сонгуулийг цуцалсны дараа Тулеев итгэл үзүүлэх тухай асуудлыг хугацаанаас нь өмнө тавьсан. 2005 онд Оросын Ерөнхийлөгч асан В.Путин түүнийг нэрээ дэвшүүлэхийг дэмжжээ. Түүний дараахан Кемерово мужийн Парламент Аман Тулеевийг бүс нутгийн тэргүүний албан тушаалд баталжээ. Кемерово мужийн өнөөгийн амбан захирагчийн бүрэн эрхийн хугацаа ирэх сарын 20-нд дуусгавар болох юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.