Энэ оны наймдугаар сард Ховд аймагт Тувагийн соёлын өдрүүд болох гэнэ. ОХУ-ын Тува болон Хятадын Уйгарт амьдардаг нутгийн тува иргэд эл арга хэмжээнд урилгаар оролцох ажээ. “Оюунлаг Ховд” хэмээх төслийн хүрээнд зохиож буй энэхүү соёлын өдрүүдээр тэд бага ястнуудын соёл ёс заншлыг хамгаалахад Засгийн газар, УИХ-ын анхаарлыг хандуулах бодолтой байгаа аж. Мөн дэлхийн Тува ястны холбоо байгуулахад тус дөхөм болно гэж үзэж байна. Анх 2004 онд дэлхий тувачуудын холбоо байгуулах санал гарч байсан ч одоо болтол хэрэгжээгүй байгаа юм.







0 Сэтгэгдэл