Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТТХГ-ын ахлах нягтлан бодогчийг ажлаас нь халлаа

Авлигатай тэмцэх газраас Тагнуулын ерөнхий газрын харьяа Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах нягтлан бодогч С.Нямхишигт хариуцлага тооцуулахаар шийд вэрлэж, Тагнуулын ерөн хий газрын даргын нэр дээр албан бичиг явуулжээ.

Үүний дагуу С.Нямхишигийг аж лаас нь халсан байна. Тэрбээр 2009 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд нь гаргаагүй юм байна. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцлага тооцжээ. Энэ хуулийн дагуу арга хэмжээ авч, түүнийхээ талаар 2010 гуравдугаар сарын 31-ны дотор хариу мэдэгдэхийг хүссэний дагуу Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд гуравдугаар сарын 26-нд АТГт ирүүлсэн албан тоотдоо “С.Нямхишиг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулиар тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй тул түүнийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын тушаалаар ажлаас халсан” гэжээ.

Өмнө нь тус газрын нягтлан бодогч Н.Авирмэд төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан хэрэгт холбогдсон бөгөөд хууль хяналтын бай гууллагын хан ажлаас нь түдгэлзүү лэн шалгаж байсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.