Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Троллейбус осол гаргав

Өчигдөр өглөө 08.00 цагийн орчимд тоормоз нь барихаа больсон троллейбус осол гаргажээ.  Троллейбусыг зогсоох гэж жолооч оролдсон ч замын голын тусгаарлах хайс мөргөж хөдөлгөөнд саад учруулжээ. Осол Сонгинохайрхан дүүргийн нутаг, нэгдүгээр хорооллын  32 дугаар байрны өмнөх зам дээр гарсан аж. Дээрх троллейбус замын зорчих хэсэг дээр осолдож, хөдөлгөөнд саад учруулснаас “Аксент” маркийн 6247 УБН дугаартай автомашин, 3225 УБН дугаартай “Старекс” маркийн тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдсөн хэрэг гарчээ. Замын хөдөлгөөний ид үе эхлэхээс арай өмнө осол болсон тул хохирол багатай өнгөрчээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.