Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Транс” банкны захирал А.Е.Новожиловт эрүүгийн хэрэг үүсгэв

Хуучнаар Тээвэр хөгжлийн банк буюу одоогийн “Транс” банкийг оросууд удирдаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Саяхнаас тус банкны гүйцэтгэх захирал А.Е.Новожиловт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар холбогдох байгууллагын эх сурвалж мэдээлсэн юм. Бидний авсан мэдээллээр түүнд Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Банкны байгууллагын ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж, онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Энэ талаар УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаас тодруулахад “Транс” банкны гүйцэтгэх захирал А.Е.Новожиловт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн” гэхээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.