Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тор тасдаж хил зөрчсөн тохиолдол хоёр удаа гарчээ

Замын-Үүд чиглэлд хилийн тор тасдаж БНХАУ-ын тал руу нэгэн этгээд хил зөрчсөн гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Эх сурвалж “Хилийн энэ зөрчил хэд хоногийн өмнө гарсан. Манай хил чид мөрийг нь илрүүлсэн, харин хил зөр чигчийг саатуулж амжаагүй. Бид дотооддоо эрэн сурвалжилж байгаа.

Мөн БНХАУ-ын талд хилийн зөрчлийн тухай мэдээлж, харилцаж ажиллаж байгаа ч одоогоор ямар нэг үр дүнд хүрээгүй. Хил зөрчигч манай талаас БНХАУ руу нэвтэрсэн нь тодорхой болсон” гэж ярилаа. Энэ талаар ХХЕГ-ын ОНХА-ны ажилтнуудаас тодруулахад “Замын- Үүдэд хилийн тор тасдаж хил зөрчсөн асуудал гараагүй. Харин Завхан аймагт хэд хоногийн өмнө хилийн шугамын өргөст торыг тасдан хил зөрчихийг завдсан.

Тодруулбал, Хилийн 0277 дугаар ангийн хариуцсан хэсгийн …дугаар тэмдгийн чиглэлээр Завхан аймгийн Тэс сумын иргэн О.Энх-Амгалан тор тасдаж байх үед нь хилийн манаа саатуулсан. Тэр хүн согтуугаар хил зөрчихийг завдсан тул Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгосон” гэв. Замын-Үүд дэх Хилийн тагнуулын албаны ажилтнаас энэ талаар тодруулахад “Энэ сарын 6-7-нд шилжих шөнө хилийн шугамын тор тасалсан хэрэг гарсан. Энэ асуудлыг шалгаж, эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна. Хил зөрчигч этгээд өргөст тор тасалчихаад хил даваагүй. Хилийн шугам дээрээс буцсан мөр олдсон” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.