Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Топ-20 индекс 32 477 нэгжид хүрэв

Монголын хөрөнгийн биржийн Топ-20 индекс өчигдөр 32 477 нэгж болж зах зээлийн үнэлгээ нь 3.5 их наяд төгрөгт хүрэв. Энэ нь өмнөх өдрийнхөөсөө индекс 5.6 хувь, үнэлгээ 21 тэрбум гаруй төгрөгөөр ахисан дүн болжээ. Үүнд “Ард санхүүгийн нэгдэл”, “ЛэндМН ББСБ”, “Ард даатгал” компанийн үнэт цаас 12.9-14.9 хувиар нэмэгдсэн нь түлхүү нөлөөлсөн байна. Түүнчлэн дээрх индекс сүүлийн 10 өдөр дараалан өндөр дүнгээр өссөөр 2011 оны хоёрдугаар сарын 25-нд 32 954 нэгжид хүрсэн түүхэн дээд хэмжээнд дөхөв. Ийнхүү хөрөнгийн биржийн голлох индекс болон зах зээлийн үнэлгээ дээшилж байгааг арилжааны банкууд хугацаатай хадгаламжийнхаа хүүг бууруулж, хугацаагүй хадгаламж, харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохоо больсон учраас иргэд, аж ахуйн нэгжүүдийн үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулж, өгөөж хүртэх сонирхлыг өсгөсөн хэмээн зарим эдийн засагч тайлбарлаж буй юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.