Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Том оврын машин жижиг тэрэгтэй мөргөлдөж, хоёр хүн нас барлаа

Арванхоёрдугаар сарын 1-н буюу өнөөдрийн 15.00 цагт орон нутагт ноцтой осол гарч хүний амь үрэгджээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Уурхайн дөрвөн замын уулзварт “Foton” загварын ачааны автомашин, “Toyota Cresta” маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь хохирч, хоёр хүн гэмтжээ. Тээврийн цагдаагийн албанаас өдөр тутам, цаг мөч бүр урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл өгсөөр байгаа боловч зам тээврийн осол буурахгүй байна.  Энэ удаа ч тус албаныхан иргэд, жолооч та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой оролцохыг дахин анхааруулав. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.