Улсын хэмжээний бодлогын төслийг бусдаас нь ийм тодорхойлолтоор Ө.Энхтүвшин гишүүн ялгалаа. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг өчигдөр УИХ-аар хэлэлцэх үед зарим гишүүн санаачилсан төсөл нь ороогүй байна хэмээн бухимдаж, өргөн бариагүй хуулийг оруулсан хэмээн барьцав. А.Тлейхан “Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн бариагүй байхад яахаараа орчихдог юм” гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
Ө.Энхтүвшингээс лавлаад “Энэ бол бодлогын хууль. Ажлын хэсэг ажиллаж байгаа, өргөн барих нь тодорхой учраас оруулсан юм” гэсэн хариу авлаа. Тэгээд “Том, жижиг гэлтгүй л бодлогын хуулиуд шүү дээ” хэмээн мөчөөрхөв. Ө.Энхтүвшин “Сонгуулийн хууль бол томын том бодлого” гэж хэлээд түүнийг дуугүй болгосон.







0 Сэтгэгдэл