Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Томуугаас сэргийлэх тоног төхөөрөмжтэй болов

Европын холбоо, Дэлхийн банкны санхүүжилтээр манайд хэрэгждэг шувууны болон хүний томуугийн эсрэг төслийн шугамаар 150 мянган долларын өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж орж ирснийг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөв. ОБЕГ-т төвлөрч хэрэгждэг энэхүү төслөөр ЭМЯ, ЭНЭШТ, ХХААХҮЯ, ХӨСҮТ болон зарим дүүргийн нэгдсэн эмнэлгүүд ариутгалын тоног төхөөрөмж, сэхээн амьдруулах тасагт хэрэглэх зөөврийн рентген аппарат, хамгаалалтын хувцас хэрэглэл, амны хаалттай болов. Энэ оны сүүлчээр дээрх төсөл хэрэгждэг зургаан аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт мөн ариутгал, халдваргүйтгэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл олгохоор болсноо төслийн Эрүүл мэндийн салбар хариуцсан мэргэжилтэн Ө.Мөнхчулуун ярилаа. Мал эмнэлэг, онцгой байдал, эрүүл мэндийн чиглэлээр манайд гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа уг төсөл энэ онд дуусах юм байна

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.