Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Токиод “Чингис хааны өв соёл ба Монголын эзэнт гүрний сүр хүч” үзэгэлэн нээгдлээ

Өчигдөр Японы нийслэл Токио хотын “Эдо-Токио Музей”-д Чингис хааны өв соёл ба Монголын эзэнт гүрний сүр хүч (The Legacy of Genghis Khan and the Magnificent Mongol Empire) нэртэй үзэсгэлэн нээгдлээ. Энэ үзэсгэлэн 2008 оны 8 дугаар сарын 1-ээс 2010 оны 5 дугаар сарын 31 хүртэл Японы Осака, Хирошима, Ивате, Саппоро, Нийгата, Фүкүока зэрэг томоохон хот газруудаар тойрч байгаа бөгөөд 2 дугаар сарын 2- ноос 4 дүгээр сарын 11- нд Токио хотын энэ музейд нээгдэж байна.
 Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч нь Токиогийн Түүх, Соёлын Сан, "Эдо-Токио" мзей, "Санкей Шимбүн " сонин, "Асахи" телевиз,"Тоей" компани ажээ. Дэмжигчээр БНХАУ-ын Элчин сайдын яам, Хөх хотын музей, Японы ЖАЛ нисэх онгоцны компанитай хамтран ажилласан байна. Энэ үзэсгэлэн нь Өвөр Монголоос анх удаа гарч байгаагаараа онцлог аж. Үүнээс өмнө Монгол Улсаас Монголын соёлын үзэсгэлэнг хэд хэдэн удаа зохион байгуулж Японы олон нийтэд танилцуулж байжээ.
Энэ үзэсгэлэн үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхнийх нь Монголын Эртний улсуудын үе, удаах нь Монгол Эзэнт гүрний үе, гутгаар нь Монголчууд болон Мин, Чин улсын үе гэсэн гурван хэсгээс бүрдэж байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.