Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тойрог зам хогоор дүүрчихээд байна

АНУ-ын Батлан хамгаалахын департамент дэлхийн тойрог замд хаягдсан хиймэл дагуулууд, тэдний мөргөлдөөнөөс үүссэн хог хаягдал хэт ихэссэний улмаас сөрөг үр дагавар үүсэж болзошгүй байгааг анхаарууллаа. Сансрын хөлөг хөөргөх үед гардаг хаягдал биет, хиймэл дагуулууд мөргөлдсөний улмаас үүсдэг хэлтэрхийнүүд одоо ажиллаж байгаа хиймэл дагуулуудыг мөргөсөн тохиолдолд дэлхий дээр харилцаа холбоо, телевиз болон радио сувгууд, цаг уурын мэдээллүүд тасалдаж болзошгүй гэж уг анхааруулгад дурджээ.

Том хэмжээтэй хэлтэрхийнүүд олон улсын болон олон дахин ашиглах “Shutlle” хөлгүүдэд ажиллаж байгаа нисэгчдийн амь насанд аюул учруулах магадлалтай юм байна. Нөхцөл байдал түгшүүртэй болж байгаа тухай илтгэлийг тус департамент гуравдугаар сард Конгресст илгээсэн агаад тухайн үед олон нийтэд энэ талаар мэдэгдэх хэрэггүй хэмээн үзжээ. Одоогоор дэлхийн тойрог замд 370.000 хог хаягдал “зугаалж” байгааг судлаачид тогтоожээ. ОХУ-ын “Russian Cosmos” хиймэл дагуул 2009 оны хоёрдугаар сард “Communications Inc” компанийн хиймэл дагуултай мөргөлдсөний улмаас тойрог замд цацагдсан 1500 орчим хэлтэрхий секундэд 4.8 бээрийн хурдтайгаар аялж явна. Хятад 2007 оны нэгдүгээр сард ашиглалтаас гарсан хиймэл дагуулаа газраас пуужингаар харван устгаж, хүчээ үзүүлсэн. Үр дүнд нь 150.000 хэлтэрхий цацагдсан.

Үүний дараа НҮБаас тойрог замд хиймэл дагуул эзэмшдэг орнууд, компаниудад хандан сансрыг энэ мэтээр хог хаягдлаар дүүргэхгүй байхыг сануулаад, уриалга гаргасан. НҮБ-ын мэргэжилтэн Мазлан Отман “Олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан хууль, бодлого шаардагдаж байна. Сансарт асуудал гарлаа гэхэд хүмүүст нөлөөлөхөөргүй тийм тоног төхөөрөмж ашиглах хэрэгтэй” гэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.